Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг эргүүлэн авчирч өгчээ

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж, Олон улсын олимпын хороо руу Намайг үргэлжлүүлэн ажиллахад туслаж өгнө үү гэсэн утга бүхий захидал бичсэн талаар мэдээлэл гараад байсан билээ.

Мөн тэрбээр МҮОХ-ныхоо тамга тэмдгийг авч зугтаасан талаар МҮОХ-ны даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ.

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй гэж байсан юм.

Энэ мэдээлэл хийсэн өдрөөс хойш Н.Түвшинбаяртай хэд хэдэн удаа уулзаж авч авсан тамгаа буцааж авчирч өгсөн. Н.Түвшинбаяр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх байх хэмээн МҮОХ-ны даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдэгджээ.

error: Content is protected !!