Цэнхэр үст Цэрэн 51 насны төрсөн өдрөөрөө талархал илэрхийлэв

Цэнхэр үст нэрээр цахим орчинд олны анхааралд өртдөг Э.Цэрэндолгор өнөөдөр 51 нас хүрч байгаа аж.

Тэрбээр өөрийн төрсөн өдрөө цахим орчинд талархалын үгээр чимжээ.

Намайг бүрэлдүүлсэн аав ээждээ талархая

Намайг өлгийдсөн уул ус, газар нутагтаа талархая

Намайг хайрласан хань ижилдээ талархая

Намайг хол ойроос ойлгож дэмжсэн хүн бүхэнд талархая… хэмээн бичжээ.

Хэдийгээр түүнд нас нэмсэн баяртай өдөр тохиож байгаа ч зарим нэг хүмүүс түүний энэ үйлдэлд тийм ч дуртай биш байгаагаа илэрхийлж байв.

Тэрбээр 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. Бараа ихт Номгон хайрханы өвөрт, Түйн голынхоо усанд шумбаж, алтанхан элсэн дээр нь мөрөө гарган тоглож өссөн охин. Ээжийнхээ хайранд нялхарч, хоёр ахынхаа нөөлөгт эршүүд болж төлөвшсөн.

error: Content is protected !!