Жүжигчин Л.Дэмидбаатар бypхны оpныг зoрьжээ


Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, МУГЖ Лхагвын Дэмидбаатар тэнгэpтээ дэвшив.

Тэрбээр 1970 оны 12 дугаар сарын 22 нд мэндэлсэн юм. Жүжигчин Л.Дэмидбаатар урлагт 30 гаруй жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн сонгодог, орчин үеийн болон Монголын 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон билээ. Тэрбээр 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртсэн юм.

ТҮҮНИЙ АР ГЭР ХАМААТАН САДАН ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСТ ГYН ЭMГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч олныхоо танил болсон түүний 2009 онд өгсөн сонирхолтой ярилцлагыг дурсан хүргэж байна

-Таны сүүлийн үеийн уран бүтээлээр яриагаа эхлэх үү? -2009 он уран бүтээлийн олз омгоор дүүрэн байлаа. Дэлхий сонгодог бүтээл болох В.Хюго Парисын дарь эхийн сүм бүтээлээ үзэгч олондоо өргөн бapьсан. Мөн ардын жүжигчин Мөрдорж багшийн найруулсан Б.Галираадын зохиол Шар тэнгисийн тарчлаан жүжгийн омгийн Ахлагчийн дүрд тоглосон. Харин шинэ оныхоо уран бүтээлийг Валентин Красногаровын зохиол Солиотой жүжиг гэсэн бүтээлээр эхлүүлж байна. Энэ жүжгийн найруулагчаар Ч.Төвшин ажиллаж байна. Миний хувьд банкны дэд захирлын дүрд тоглож байгаа. Одоогоор дүрийнхээ судалгаан дээр ажиллаж байна. Улсын драмын эрдмийн театр 2010 он гарсаар тайзнаа таван бүтээлийг амилуулахаар уран бүтээлчид маань бүгд завгүй л ажиллаж байна даа.

-Та ардын богино дууны төрлөөр уран бүтээл хийдэг шүү дээ. Тэр тал дээр шинэ уран бүтээл хийж байна уу?

-Би Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж байхдаа зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад багшийн удирдлаган дор Дуулах ур зүй гэдэг хичээлийг заалгасан азтай хүн шүү дээ. Тэр ч утгаараа ардын, уртын, нийтийн дууг өөрийнхөө хэмжээгээр дуулж явна. Мөн Монголын үндэстэн ястны ардын богино дууны холбооны дэд захирлаар ажилладаг. Холбоо маань 2008 онд 20-иод жил тасраад байсан Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан-ыг БСШУЯ, Үндэсний дуу, бүжгийн чуулгатай хамтран зохион байгууллаа. Миний хувьд ардын дуутай хувь заяагаа холбосных 10 орчим бэсрэг болон айзам ардын дуу дуулсан. Энэ холбооны тэргүүнээр УГЖ Ш.Даваахүү ажилладаг. 2002 онд Ж.Греи, хатагтай Б.Батцэнгэл, бүжигчин М.Баясгалан нарийн урилгаар АНУ-ын Чикого хотод төвтэй монголыг сурталчлах нийгэмлэгт гэрээт дуучнаар хүртэл ажиллаж байсан даа баяртай байдаг. Энэ дашрамд хамт ажиллаж байсан уран бүтээлчиддээ шинэ оны баярын мэнд хүргэе.

-Таны аавыг нэртэй бөх гэж дуулсан. Та ер нь жүжигчин биш бөх байх байсан юм биш үү?

-Манай аав 60-аад оны үед ид нoцoлдож явсан сайхан залуу байсан. Одоо өвөө болоод л ач гучдаа дapaгдаад сууж байна. Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Улсын өсөх идэр начин Лхагваа гэж хүн бий. Эжий маань цэргийн оёдлын Бөртэ компанид 40-өөд жил ажилласан хүн байдаг. Цaгдaaгийн Ерөнхий Газар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд суусан Намжилсүрэн гэж хүн бий. Би таван дүү хоёр эгчтэй олуулаа өссөн. Бага байхдаа бөх болъё гэж бодож, чөлөөт бөх, жүдо бөхийн секцэнд их явдаг байлаа. Бүр жүжигчний мэргэжлийг сонгож, оюутан болсон байхдаа ч Алдар нийгэмлэгт Улсын арслан Ганбаатар багшийн шавь болон очиж, дэвээ шаваагаа заалгаж байсан юм. Тэгээд жүжигчин болно гэж сургуульд сурсан болохоор тэрнийхээ төлөө тууштай ажиллах цаг xэpэгтэй болж, бөх opxигдсон. Хувь заяа л намайг жүжигчин болгосон доо. Гэхдээ хэрвээ жүжигчин биш байсан бол мэс заслын эмч, эсвэл мepдeн бaйцaaгч болох байсан байх гэж боддог.

Хошин урлагийн жүжигчдийг бид хараад л инээд хүрдэг. Хүмүүс ч тань руу харж их инээдэг болов уу?

-Уран бүтээлээр нь хүндэлж хүмүүс инээдэг байх. Харин энэ хэт инээдэнд ташуурвал aюyлтай. Дараа нь нөгөө уран бүтээлч өөр зүйл хийхэд хүмүүс инээгээд байвал хэцvv шүү дээ. Багшийн дээд сургуульд сурч байхад Говийн зэрэглээ киноны Арсланд тоглосон Доржсамбуу, МУГЖ Лхасүрэн багш нар бидэнд жүжигчин байх гэдгийг мэдрүүлсэн ачтан буянтнууд, хайрлаж явдаг хүмүүс минь юм. Тэд бидэнд Та нар бичигдээгүй цаас шиг байгаа үедээ баярла. Хүний танил болоод ирэхэд ар араасаа 30вл0н эхлэнэ шүү дээ гэдэг байсан. Тухайн үед бид Юун 30вл0н байдаг. Ямар хачин юм. Алдартай болвол сайхан шүү дээ гэж бодож байлаа. Сүүлд бодож байхад нээрээ л энэ мэргэжил хэцvv шүү гэдгийг ойлгосон. 1992 онд театрт шинэ уран бүтээлийн нээлтийн тоглолттой байхад намайг өсгөсөн өвөө маань бурхан болж, yйлaaд хэцvv байсан. Гэвч шинэ тоглолтоо нээгээд, өдөр бүр ондоо тоглолт тоглож байсан. Тэр үед л жүжигчний амьдралын xчйнн, бас бахархууштай, тэвчээр шаарддаг гэдгийг сайн ухаарсан. Мөн нэг удаа миний бие маш их eвдeeд л эмнэлэгт шатаар арай хийж гараад явж байсан чинь хүмүүс Нөгөөх чинь явж байна гэж намайг хараад, хүрч ирж, гар бариад, юм асуугаад байхаар маш хэцvv санагдаж байлаа.

-Гэр бүлийн хүнтэйгээ танилцахад ч таны алиа хошин зан багагүй нөлөөгөө үзүүлсэн болов уу Таньг хүүхдүүд ч одоо Дэмидээ ахын хувилбарууд бий болж байгаа байх?

-Эхнэртэйгээ танилцаж байхад мэдээж залуу байсан. Дурлахгүй хэн байх вэ. Ээж аавын гэрээс холдож, залуучууд нь өрх толгойлж, бүсгүйчүүд нь эр хүний гэргий болдог нь хорвоогийн жам. Гэхдээ дурлалд хошин зан ямар нөлөө үзүүлээд байх вэ дээ /инээв/. Тэр үед хошин гэдгээ ч мэдэхгүй л байсан үе. Би Билгүүн, Дөлгөөн, Удвал гэдэг гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань жүжигчин болох мөрөөдөлтэй байдаг юм шиг байна лээ. Хүүхэд байхад бүгд л дуулдаг бүжиглэдэг болохоор тэд сонирхож л байгаа. Харин би өөрөө хүүхдүүдээ жүжигчин болгохыг хүсдэггүй. Жүжигчний мэргэжил бол маш хэцvv. Зураг төөрөг нь мэдэх болтугай гэж залбираад л байж байна.

-Зарим жүжигчид драмын уран бүтээлийн хажуугаар кинонд тоглодог. Таны хувьд сүүлийн үед кинонд тоглов уу?

-Хамгийн сүүлд Луйврын хот кинонд нэгэн боссийн дүрд тоглосон. Урлагийн замд хөл тавьснаасаа хойш 20 гаруй “Шар тэнгис киноны гол болон туслах дүрд тогложээ. Түүхэн, томоохон хэмжээний бүтээл гэвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулганы найруулсан Үxэж үл болно. Чингис хаан киноны нялх Сэнгүмийн дүрд тоглосондоо бахархдаг. Уран бүтээлч хүн драм, хошин урлаг, дэлгэц зэрэг бүх төрөлд өөрийнхөө нөөц бололцоог сорих хэрэгтэй байдаг. Цаашид ч өөрийнхөө уран бүтээл дээр олон шинэ зүйлийг хийнэ гэсэн бодолтой явдаг даа.

-Та сургуулиа төгсөөд л хошин урлагт хөл тавьсан уу?

-Үгүй ээ. Төгсөөд шууд л Улсын драмын эрдмийн театртай хувь заяагаа холбосон. Өнөөдөр 20-иод жил энэ уран бүтээлч хамт олноосоо суралцаж, дотор буцалж явна. Энэ хооронд жүжигчин хүний өөрийгөө нээх бас нэгэн төрөл жанр болох хошин урлагт хүч сориод үзье гэж бодсон. 1990 оны эхэн үеэс Монголын хошин урлагт олон хамтлаг продакшны төрөн гарахад өөрийнхөө хүч, хөдөл-мөрийг тодорхой хэмжээгээр зориулсан гэж боддог. Хошин урлагт 200 гаруй дүр бүтээсэн байдаг юм билээ.

-Драмаас яагаад хошин урлаг руу орох болсон бэ?

-Манай драмын театр 1991-2001 он хүртэл Tуйлшрал гэдэг инээдмийн тоглолт дөрөвдүгээр сарын 1-нд зориулан бэлддэг байлаа. Тэрэнд театрын уран бүтээлчид бүгд бие дааж инээдмийн номер хийж, найрагчдын шалгаруулалтад тэнцсэн нь программд оролцдог байсан. Мөн 1993,1994 оны үеэс хошин урлаг хүчээ авсан шүү дээ. Тэгээд л С.Өлзийхүү, Н.Онон, И.Одончимэг, У.Уранчимэг, Ж.Оюундарь, О.Энхтуул бид бүхэн хамтдаа хошин урлагт хөл тавьж байлаа. Гэхдээ би драмын театрын үндсэн ажлаа opxиогүй, хошин урлагийн продакшнуудтай гэрээгээр ажилладаг байсан.

-Тэгэхлээр таныг инээдмийн төрлөөр уран бүтээл хийхгүй нь гэж ойлгож болох уу. Үзэгчид таныг хошин урлагийн тайзан дээр үгүйлж магадгүй шүү дээ?

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хошин урлаг бол жүжигчин хүн өөрийгөө задалж, сорих талбар байдаг. Энэ төрлөөр дагнаж ажиллавал драмын болон сонгодог бүтээл дээр ажиллахад бэрхшээл тулгардаг. Үзэгчид жүжигчнийг хошин урлагт бүтээсэн дүрээр нь хүлээж авах гэдэг сөрөг тал бий. Миний хувьд хошин урлагаар хангалттай тоглосон. Одоо би драмынхаа уран бүтээл дээр илүү их анхаарч ажиллана. Мөн цаг зав бага байна. Уран бүтээлийнхээ хажуугаар СУИС-д багшилж байна даа.

-Та одоогийн хошин урлагийг юу гэж дүгнэдэг вэ?

-Энэ төрөл Монголд тодорхой алхмаар хөгжсөн. Дэлхийн олон орнуудын инээдэм маш өөр байдаг. Тэднийг хүлээж авах үзэгчдийн төвшин бас өөр шүү дээ. Жишээлбэл Англид Мистэр Бен өглөө босоод шүдээ угааж байхад нь сойз нь хугарчихаар үзэгчид инээж байна. Манайд бол түүнийг үзээд инээхгүй шүү дээ. Тэгэхлээр тухайн хүмүүст үйлдвэрт ийм гoлoгдoл бүтээгдэхүүн хийв гэдэг нь инээдэмтэй болж хүрч байгаа байхгүй юу. Тэгэхлээр Монголын ард түмэнд хошин урлагийн үзэгчдийн мэдрэмж эрт үеэсээ өнөөг хүртэл маш нарийн, хөгжсөн. Өөрийн гэсэн xyyльтай байдаг. Тэр ахуй амьдралаас урган гарсан Монгол инээд л Монголын хошин урлагийн өмч юм. Тийм учраас хошин урлаг маань хөгжиж байгаа, цаашид ч хөгжих байх гэж бодож байна.

-Энэ төрлийг зарим хүн урлаг биш гэж ярьдаг?

-Урлаг мөн байлгүй яахав. Нэрт сэтгэгч Аристотиль ч хэлсэн байдаг. Хошин урлаг хүн төрөлхтөнд баяр баясгалан ухаарлыг авчирдаг гэж хэлсэн байдаг шүү дээ.

-Дүр бүтээх дүрд тоглох гэдэг хоёр өөр зүйл байдаг уу?

-Мэргэжлийн үүднээс хэлэх юм бол театр судлаачид уран бүтээлчид дүр бүтээсэн жүжигчдийн бүтээлийг үзээд дvгнэж цэгнэдэг. Үзэгчид бол сэтгэлд нь хүрсэн дүрийг хүлээн авч тэр жүжигчнээ тухайн дүрээр нь нэрлэдэг. Ингэж нэрлэгдэхээр дүр хийхийг жүжигчин хүн хичээж ажилладаг. Энэнд л гол ялгаа нь байгаа юм.

-Таны хайртай дүр?

-Миний хувьд Эрдмийн театрт жүжигчнээр орсноос хойш Монголын болон дэлхийн сонгодог 40 гаруй жүжигт тоглосон байна. У.Шексперийн Ромео Жульлетта-гийн Тебальт, Ж.Мольерийн Дон жуан Дон жуан К.Гальдон Буудлын эзэн авхай Тайж, хамгийн сүүлд гэхэд В.Хюгогийн Парисийн дарь эхийн сүм жүжгийн Пеьр Гренгуарын дүрд тоглосондоо баяртай”байдаг. Сонгодог жүжиг жүжигчин хүнийг сунгадаг юм байна. Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог бүтээлийг хүргэхэд өөрийн авьяас хүч хөдөлмөрөө зориулж яваадаа өөрийгөө их азтай хүн гэж боддог. Мөн хүнээр хүн хийж чадсан багш нартаа баярлаж мөргөж явдаг даа.

-Энэ олон жүжигт тоглохыг хэзээ нэгэн цагт мөрөөддөг байсан байх. Энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн зүйл нь юу вэ?

-Мэдээж Тийм жүжигт тоглоно, ийм дүр бүтээх юм сан гэж мөрөөдөлгүй яахав. Миний хувьд цөхрөлтгүй хөдөлмөрлөхийг хичээсэн. Цаашид ч уран бүтээлдээ бүхнээ зориулж ажиллана. Манай мэргэжлийн сайхан зүйл нь хичнээн хөгширсөн ч гэсэн өөрөө өөрийгөө хөгжүүлээд, зуурсан гурил шиг байлгах юм бол тэтгэвэрт гаргадаггүй. Сайхан эмээ өвөөгийн дүрд тоглодог шүү дээ. Тийм учраас миний хувьд энэ олон сайхан ахмадуудынхаа араас сайн жүжигчин байх гэж тэмүүлж явдаг даа. Миний дотор хоёр хүн үргэлж явдаг. Нэг нь сайн уран бүтээлч байж, сайн хүү байж эх орондоо ихийг бүтээх сэн гэж хичээдэг. Нөгөөх нь хийсэн зүйлээ дандаа голж явдаг. Энэ нь жаахан дутуу байна гэж дvгнэж цэгнэж явдаг шүү.

-Уран бүтээлч, багш гээд л энэ олон ажлыг яаж амжуулж байна вэ?

-Манай нэг найз Чи театртаа жүжигчин хийгээд л, хошин урлаг дэлгэцийн бүтээл гэж гүйнэ, дээр нь багшилна, энэ бүхнийг яаж амжуулдаг байна аа гэж асууж байсан. Тэгэхээр нь Хүн өөрийнхөө xvчийг дaйчлаад ажиллах юм бол асар их нөөц бололцоо байдаг шүү дээ. Таван хэлтэй хүн байна, тэрний дэргэд би бага л ажиллаж байгаа байхгүй юу. Чи тэгээд л эргэцүүлээд бод доо гэж найздаа хэлж билээ. Ер нь хүмүүс маш их хөдөлмөрлөж байгаа энэ үед миний энэ юу биш байхгүй юу. Би өөрийнхөө хэмжээнд л ажиллаж байгаа.

-Таныг бизнес эрхэлдэг гэж сонссон?

-Ерөөлөөр болог. 2010 оноос л бизнес эрхлэх байх даа. /инээв/ Миний эцэг эхийн хүмүүжил ч тэр аливаа зүйлд аж ахуй ч талаасаа хандаад өсчихсөн болохоор амьдралаа авч явах тал дээр муу шүү дээ. Төсвийн байгууллагын цалингаар л амьдарч байна. Бизнес байхгүй ээ.

-Нyyц авьяас байна уу?

-Би яруу найраг, үргэлжилсэн үг уншдаг. Мөн өөрийнхөө нөөц бололцоогоор хөтлөгч, уран уншигч байхыг хүсдэг. Харин миний ганц чаддаггүй юм онигоо ярих шүү дээ. Хүн чадахгүй юмаараа оролдохоор чаддаг зүйлээ зүлгэж суу гэж ярьдаг. Бүгдийг суралцахыг хүсдэггүй. Надад байгаа бурхнаас өгсөн юу байна түүнийгээ л өнгөлж тордож явдаг.

error: Content is protected !!