Moon Dance хамтлаг Ангуучийг хамтлагтаа урьж бүжгийн спортын ДАШТ-нд оролцохыг урьжээ

Холимог тулааны тамирчин, Ангууч нэрээр залууст танигдсан Б.Баттөр Ододтой бүжиглэе шоуны ялагч болсон билээ. 

Тэгвэл Б.Баттөр өчигдөр /2021.06.07/ clubhouse-д ялагч болсон сэтгэгдэлээ хуваалцсан юм. Энэ үеэр Moon dance бүжгийн хамт олон түүнд энэ жил болох Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлт тавьсан талаар хэлсэн байна. 

Түүнчлэн тэрбээр шагнал болгон авсан 50 сая төгрөгөө Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хандивлахаар төлөвлөж байгаагаа мөн ярьжээ. 

error: Content is protected !!