Жүжигчин Ари шинэ залуугаа хараад завгүй


Жүжигчин Ари буюу Б.Ариунчимэг шинэ оны босгон дээр хөл хүнд гэдгээ олонд дуулгасан.

Гуравдугаар сард Гурван гал эмнэлэгт амаржиж хөөрхөн хүүгээ өлгийдөн авсан тэрбээр цаг агаар дулаарсан энэ цаг дор шинэхэн залуудаа анхаарал хандуулаад завгүй ээж болжээ.

Охин Эгшиглэнгээ дүүтэй болгосон жүжигчин бүсгүй жаргаж сууна. Бяцхан хүүдээ Эрдэм гэх нэрийг хайрлажээ.

Эмэгтэй хүн бүр хүүхдээ төрүүлээд аз жаргалд умбан өөрийгөө орчлонд хамгийн их хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Ээж болж бүл нэмнэ гэдэг хариуцлагатай бөгөөд амаргүй ажил.

Жүжигчин бүсгүй инстаграм хуудастаа их нээлттэй байдаг. Өөрийн хөл хүнд төрхөө ч хэдэнтээ нуулгүй оруулж гоё жирэмслэнэ гэж байдаггүй юм байна хэмээж суусан. Одоо харин тэрбээр хамгийн хөөрхөн охин, хүүтэй баян ээж болжээ.

error: Content is protected !!