Жүжигчин Б.Цэцэгийн ЦАГААН сонголтод уриалсан үйлдэл

Жүжигчин Б.Цэцэг цахим орчинд нээлттэй нэгэн бөгөөд улс төрийн хувьд ч ихээхэн идэвхтэй нэгэн.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгснөө дүрс бичлэгээр баталгаажуулан тэрбээр өөрийн цахим хуудсандаа үүнийгээ оруулжээ.

Тэрбээр энэ үйлдэлдээ тайлбар хийхдээ, Тэр бүхээг рүү чинь би очихгүй! Би хэнийг ч бодмооргүй байна хөөе! Хуулиараа олгогдсон эрхээ эдлээрэй! Өрсөлдөгчөө захиалж, мэтгэлзэхгүй сонголтгүй сонгууль тулгасан болохоор ЦАГААН СОНГОЛТ хийлээ хэмээн бичжээ.

Хуулиараа бол саналын хуудасны зураг авч, лайв хийх нь хууль бус үйлдэл бөгөөд энэ нь зөpчлийн тухай хyyлийн 17.1.30 заалтаар бол 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн тoргуультай гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ – Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.

Мөн саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Тиймээс иргэд үүнд анхааралтай хандах ёстой. Дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэх хэлбэр нь саналын хуудсанд саналаа өгөх юм. 

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа зогссон байхад ямар нэг байдлаар нам эвслийн далбаа зургийг нийтлэх нь хууль  зөрчиж байгаа хэлбэр болно. Энэ асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина. Энэ талаар гомдол ирж, хаах арга хэмжээ авч байна. Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл гэв.

error: Content is protected !!