Доржхандын КЕТ сэдэв дахин сэдрэв

УИX-ын гишүүн Т.Доржханд Еpөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Төрийн ордонд УИX-ын гишүүн болж орсон анхны өдрөө хослол дээр пүүз өмсөж очсон нь тухайн үед дуулиан болж, зарим нь шүүмжилж, зарим нь ийм энгийн байх хэрэгтэй хэмээн магтацгааж байв.

Түүнээс хойш тэрбээр хэд хэдэн үйл ажиллагаанд өнөөх пүүзтэйгээ явж харагдсан. Тэгвэл өнөөдөр төрт ёсны сонгуулиараа дээлэн дээр пүүз өмссөн нь дахиад л сошиалд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тодруулбал, түүний хувцаслалт төрийн түшээ хүний хувьд зохижгүй, өв соёлдоо хүндэтгэлгүй хандаж байгаа талаар цахим орчинд шүүмжлэх хүмүүс байхад, орчин үед хэн юугаа өмсөх нь хэнд ч хамаагүй гэх нь ч байна.

error: Content is protected !!