Б.Намуун: Төрийн тэргүүн ийм байж болдог юм шүү гэдгийг мэдрүүлсэн ТӨРИЙН ТЭРГҮҮН байлаа

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тун удахгүй үүрэгт ажлаа дараагийн шинээр сонгогдсон төрийн тэргүүнд хүлээлгэн өгөх билээ.

Тэгвэл ажлаа өгөхтэй зэрэгцэн түүний арыг үргэлж бат даан явсан том охин Б.Намуун цахим хуудастаа аавынхаа талаар сэтгэгдэлээ бичин оруулжээ.

Тэр бол улс төрийн түүхэнд бүдэг дүр биш…Монгол төрийн тэргүүнийг тодотгосон дөрвөн жил байлаа.Цаашдын Ерөнхийлөгчдийн босгыг тогтоож, Төрийн тэргүүн ийм байж болдог юм шүү гэдгийг мэдрүүлсэн ТӨРИЙН ТЭРГҮҮН байлаа.

Агаарт нисэж, ард иргэдээсээ тасарч, алт мөнгөн бүсээр гангараагүй энгийн нэгэн байлаа ТА!

Элдэв чамирхалгүй төрийн тэргүүн байлаа ТА!

Иргэдийн итгэлийг сэргээсэн төрийн тэргүүн байлаа ТА!

Төмөр зам тавьж чадсан төрийн тэргүүн байлаа ТА!

Төрийн шагналын нүдийг олсон төрийн тэргүүн байлаа ТА! Баярлалаа

Гэрэл зургийг Ч.Ганбат

error: Content is protected !!