Соёлын сайд Номингийн 38 насны төрсөн өдөр тохиож байна

Анх Гацууртын Чинбатын охин гэдгээрээ олноо танигдсан Ч.Номин Монгол ТВ-г удирдан дэлхийн шоуг монголчуудад хүргэн сайн менежер болохоо харуулсан.

2021 оны 1 сарын 29-нд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганд танилцуулснаар түүнийг Соёлын сайдаар ажлуулах болсноор олон нийтээс үргэлж л шүүмжлэл хүртэх болсон.

Тэрбээр 1983 оны 6-р сарын 10-нд мэндэлсэн бөгөөд өнөөдөр 38 нас хүрч байна.

Боловсролын хувьд Улаанбаатар хотын 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн тэрбээр нөхөр болон 3 хүүгийн хамтаар амьдардаг.

Сүүлийн үед тэрбээр хувцаслалтаасаа болоод цахим орчинд нэлээд нүдүүлэх болсон бөгөөд тэрбээр Монгол улсын соёлын сайд байж урд зүгийн соёлыг илтгэсэн хувцас өмслөө гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

error: Content is protected !!