Инстаграм од Ганзаяа сонгуульд санал өгсөн зургаараа сошиалдаа эргэн ирэв

Төр түшилцэж явсан Лу.Гантөмөрийн охин Ганзаяа сошиалд од нэгэн. Үүрийн хүсэл сонирхлоороо хувцасны дэлгүүр ажиллаж анх бизнесийн гараагаа эхэлж байсан тэрбээр өдгөө брэнд хочтой болсон.

Сошиалд маш идэвхтэй нэгэн тэрбээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд нам жим байсан ч сонгуулийн өдрөөр санал өгсөн зургаа оруулан цахим орчноо сэргээв үү гэлтэй.

Үнэтэй дэгжин, тансаг хувцаслалтаараа бусдыг байлдан дагуулдаг түүний хайрыг бүжигчин Төөгөө татсан гэдэг.

Цахим маркетингаар хөлжих арга ухааныг олсон тэд бусдад хэрхэн мөнгө олох сургалтыг заадаг.

Бүжигчин залуу өмнө нь амьдралтай байсан ч эхнэр нь салсан гэдэг. Тэгвэл өдгөө хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж яваа гэх яриа гарсан.

Г.Ганзаяа сүүлийн саруудад инстаграм хуудастаа зураг оруулахаа больж, блогоо ч хөтлөхгүй байгаа. Тэгвэл тэднийг салсан гэх шуум дэгдэж байсан бол давхар биетэй бол ээж болсон гэх яриа гарсан

Гэвч сошиалд нөлөөтэй энэ хос одоог хүртэл харилцаа нь дууссан уу эсвэл тэд хүүхэдтэй болсон гэх мэдээлэл баталгаатай болоогүй нам жим байсаар байгаа юм.

error: Content is protected !!