УИХ-н гишүүн Х.Оюунчимэгийн хүү болон Батхүү aгсны охин Цэлмэг нарын хайрын романс бүтээгүй юу

АПУ компанийн үүсгэн байгуулагч , УИХ, Засгийн газрын гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү aгсны охин Б.Цэлмэг нам дагаж, ахтайгаа зэрэгцэн улс төрд хүч сэлбэх болсон.

Ах нь аавынхаа намд орсон ч, нэг л таарахгүй хэвээр. Харин Б.Цэлмэг НАМЗХ-д элсээд, салоноо ажиллуулаад ёстой карьераа ахиулж яваа.

Группийн хувьцаа эзэмшигч, хувиараа бизнес эрхэлдэг, дээрээс нь улс төрийн талбарт орон зайгаа эзлэхээр зэхэж яваа гээд орчин цагийн celebrity дүр Б.Цэлмэгт оногджээ.

Түүнтэй дөрвөн жилийн өмнө гэрлэх дээрээ тулж, үерхэж байсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ажлын талбар дээр гарсан даруйдаа бүтэлгүйтчихлээ. Ээжийнхээ ачаар гадаадад өндөр өртөгтэй сургуульд сурсан Б.Энхмөрөн эх орондоо ирээд төрийн албаны даргын суудалд суух гэтэл дээрээс чичилсээр байгаад хөөгдчихөв. Татварын мөнгөөр өр зээл тавин барин сурсан ч ашиг нь гарсангүй.

Орчин цагийн гүнжийн амьдралаар амьдардаг Б.Цэлмэгт Лондонд боловсрол эзэмшсэн улстөрчийн хархүү тохирохгүй бололтой. Учир нь хосууд хоёр тийш болсон гэх яриа гарсан бөгөөд улс төрийн талбартаа шуугиан дэгдээх АПУ, М.Оюунчимэг нарын ураг барилдах ч ирээдүйгүй болжээ.

error: Content is protected !!