Баттулга Ерөнхийлөгчийн олноос нууцлаг том охин НОМИН нь дэлхийн хамгийн ТОМ гутлын эзэн

Тун удахгүй ажлаа хүлээлгэн өгөх гэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр охинтой. Том охин Б.Намуун нь аавынхаа үйл хэрэгт гар биечлэн оролцдог бол бага охин Б.Номин нь чимээгүйхэн үйл урлаж, монголын өв уламжлалд хувь нэмрээ оруулж яваа.

Б.Номин барагтай бол эвдэгдэхээргүй Гиннесийн амжилтын эзэн болоод хэдэн жил болж буй. Дэлхийн хамгийн том Монгол гутлыг монголоос өөр газар ч бүтээхгүй л дээ. Тэр утгаараа бол Б.Номин энэ амжилтын эзний суудалд нэг насаараа ч сууж магадгүй л юм. Мэдээж Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй Б.Номинд талархах нь зохистой.

Дүү Намуунаа бодвол олон нийт дунд тэр бүр ил гараад байдаггүй Номин урлалд сонирхолтой нэгэн бөгөөд уламжлалт баяр ёслолын хувцасаа өөөрөө хийж дүүгээ ч бас гоёж чимэх дуртай гэнэ.

Дизайнер ээжийн авьяаслаг охин Б.Номин хамгийн том Монгол гутлаа 200 саяын өртгөөр урласан байдаг. Цонжин болдог-т саатсан жуулчид түүний бүтээлийг ихэд сонирхдог юм.

Энэхүү Монгол гутлын өндөр нь 9 метр, урт нь 6 метр, өргөн нь 2 метр юм байна. Харин гутлын размер нь 39х195=7605 ажээ.

Гутлыг 45 метр өндөртэй, 4,4 тонн жинтэй аварга хүн л өмсөх боломжтой. Дэлхийн хамгийн том Монгол гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв.метр эсгий 72 кв.метр пролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ.

Энэхүү гутлыг Та Эрдэнэ суманд орших Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт үзэх боломжтой.

error: Content is protected !!