Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг нь ташаа мэдээлэл

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгтэй хамруулах тухай асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Тус хуульд цэцэрлэгт хоёр настай хүүхдийг хамруулахгүй, 3-5 насныхныг хамруулна гэж заасан тухай мэдээлэл гарсан. Жилд ойролцоогоор 40-50 мянга орчим хоёр насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг байна.

Энэ бол буруу мэдээлэл. Ирэх долоо хоногт боловсролын багц хуулийг өргөн барих гэж байна. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол 3-5 насыг хэлж байгаа юм. 0-3 насныхны хувьд боловсрол биш, эрүүл мэнд, хөгжлийн асуудал яригдана. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг нь буруу ойлголт юм. Цэцэрлэг нь өөрийн хүчин чадал, байршил боломжоос шалтгаалаад ясли, хүүхэд харах үйлчилгээг нээх эрх нь нээлттэй.

Хуулийн гол зорилт нь сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь 3, 4, 5 настай хүүхдийг оруулна. Түүнээс биш хүүхэд харах тогтолцоог халж, 0-3 насны хүүхдээ эцэг, эх өөрсдөө харна гэдэг нь буруу” гэж хэллээ.

error: Content is protected !!