Долоодугаар сарын 01-нээс ХҮҮХДИЙН МӨНГӨ 20 мянга болно

Коронавирусийн цар тахалтай холбоотой иргэн ААН-үүдийн зээл төлөлтийг хойшлуулах, зарим чиглэлийн халамжийн арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. Энэ хугацаа ирэх сарын нэгнээс дуусч байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад долоодугаар сарын нэгнээс бүх халамжийн арга хэмжээнүүд зогсоно гэдгийг мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Тог, дулаан, ус зэргийн төлбөр ч төлөгдөж эхэлнэ. Үүн дээр хэрхэх шаардлагатайг судалж, эрсдэлийн шинжилгээ хийж байна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй  гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Цар тахлын улмаас иргэдийн орлого буурсан тул хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, 100 мянга болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин ирэх сараас эргэн 20 мянган төгрөг болох юм. Мөн цахилгаан дулаан усны хөнгөлөлт зогсохоор болж байна. 

error: Content is protected !!