Д.Нямхүү: Миний зөв, бурууг шүүх шийднэ

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн гомдлыг хэлэлцсэн.

Шүүхээс хариуцагч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хэлэлцэх үе шатад гаргасан нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэл хойшлуулав.

Д.Нямхүүг 2021 оны 1 дүгээр сард тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Үндэслэл нь дөнгөж төрсөн эх, нярайг эмнэлгээс эмнэлэгт шилжүүлэхдээ мэргэжлийн алдаа гаргасан хэмээн буруутгасан. Харин Д.Нямхүү энэ үндэслэлийг эсэргүүцэн шүүхэд хандаад байсан юм.

Энэ талаар Д.Нямхүү тайлбар хийхдээ Би зөв буруугаа шүүхээр шийдүүлнэ. Шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй хэмээжээ.

error: Content is protected !!