Маргаашнаас АИ92 бензиний үнэ шат дараатайгаар нэмэгдэв гэв

Өргөн хэрэглээний АИ92 шатахууныг литр тутамд 1990 төгрөгөөр худалдаж байгаа нь 600 орчим төгрөгийн алдагдал хүлээж байгааг шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд Сангийн яам, Уул уурхайн яаманд мэдэгдсэн байна.

Тиймээс литр тутмын үнээ 06.12-оос шат дараатай нэмж, алдагдлаа нөхөх талаараа дээрх газруудад мэдэгджээ. Аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах боломжгүй учир үнийн нэмэгдэл маргаашаас эхлэх хь тодорхой болоод байгаа аж.

Гэхдээ шууд 600 төгрөгөөр нэмэгдэхгүй, харин бага багаар буюу үечилсэн байдлаар нэмж, алдагдлаа барих хэмжээнд буюу литр тутмын үнэ цаашид 600 хүртэл төгрөгөөр нэмэгдэх аж. 

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад Ашигт малтмал газрын тосны газрын шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу тодорхой албан бичиг, хүсэлтүүд өгч байгаа. Шатахуун импортлогч компаниуд цар тахлаас үүдэн нийгмийн хариуцлагын хүрээнд шатахууны үнийг нэлээд удаан бодлоготойгоор барьсан. Гадаад зах зээл дээр үнэ нэмэгдэж байгаагаас үүдэн аж ахуй нэгжүүд удаан хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа учраас энэ сараас жижиглэнгийн үнээ нэмэх саналтай байгаагаа ирүүлсэн. Тухайн хүсэлтийг үндэслэн саналуудад холбогдох газруудад хүргүүлсэн. Шийдвэр гаргаагүй байна. Тиймээс шатахууны үнэ маргаашаас  600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг мэдээлэл тодорхой болоогүй, яригдаж байгаа асуудал гэдгийг хэлмээр байна гэлээ.

error: Content is protected !!