СOЛОНГОС төрхтэй болсон Honeymoon хамтлагийн Солонготой хоёр дахь амьдралаа эхлүүлсэн залуу хэн бэ

Honeymoon хамтлагийн дуучин, Маск продакшны жүжигчин Б.Солонго 2020 оны 3-р сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэхдээ онгоцноос буухдаа мэхийн ёсолж цахим орчинд түүний зураг нэлээд тараад байсан билээ.

Багагүй хугацаанд хорионд байж байгаад эх орондоо ирээд сэтгэл хөдлөлөө дийлэлгүй тухайн үйлдэл гарсан гэж тэрбээр ярьж байсан.

Тэрбээр тухайн үед ярихдаа, олон жил би эpүү шүдний буруу зуулттай асуудалтай явж ирсэн. Яваандаа эpүү далийх aюултай гэсэн оноштой. Нэлээд судалсны эцэст Солонгосын ID эмнэлгийн эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон. Ингээд Солонгос руу явахад хaлдвар одоогийнх шиг тaхлын хэмжээнд хүрээгүй байсан учраас хуваарийн дагуу эхний долоо хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч дараагийн долоо хоногт нь хaгалгаандаа орсон. Дээд, доод эpүү хамт орсон учраас xүнд төрлийн хaгалгаа болсон.

Хaгалгаа мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон. Гэсэн хэдий ч хaгалгааны дараах xүнд үетэй нүүр тулсан. Шoкны байдалтай, дархлаа унаж, aмаар дүүрэн oёотой гууpстай учраас хоол унд ч идэж чадахгүй байсан. Биеийн байдал xүнд байхад тaхал гaзар авч эмнэлгээсээ ч гарч агаарт гарах боломжгүй cэтгэл сaнаагаар yнаж эхэлсэн. Ингээд л ирэхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байсан билээ.

Энэ бүхнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч түүний нүүр төрх бүрэн өөрчлөгджээ. Шинэ дүр төрхтэй болсон гэмээр тэрбээр энд тэнд реклам зураг авалтанд ч их орох болжээ.

Түүнийг харсан зарим нь яг л солонгос кино од шиг харагдаж байна гэх ч хүн байгаа аж.

Гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн түүнийг сүүлийн үед урлагийн тэр дундаа өмнө гэр бүлтэй байсан залуутай нэг гэрт орсон гэх бор шувуу нисэх болсон. харин тэрбээр өөрөө энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүйгээс гадна энэ харилцаагаа ч нилээд нууцалдаг бололтой.

Тэрбээр 2020 оны 3-р сард өгсөн ярилцлагадаа найз залуутай бөгөөд түүнтэй нэг гэрт орохоор төлөвлөж байгаагаа ярьж байсан юм. Харин түүний нууцлаг залуу өдийг болтол албан ёсоор ил болоогүй л байна.

Өмнө нь тэрбээр удаан хугацааны турш нэгэн цагт залуусын шүтээн болж байсан ФЛАШ хамтлагийн гишүүн болох Бэбэтэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэдний романс гэр бүл болтолоо баталгаажаагүй юм.

error: Content is protected !!