Ким Духаны ард жүжигчин Дэлгэрсайхан байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулж Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан өчигдөр /2021*06*11/Алтан гадас одонгоо гардан авсан билээ.

Хошин урлагийн Маск продакшн нь 2006 оны наймдугаар сарын 7-нд  үүсгэн байгуулагдаж хошин шог, дэлгэцийн бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаасаар ирсэн юм.

Жүжигчин Дэлгэрсайхан Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд Партизаны сангийн аж ахуйд 10 жилийн сургуулиа төгсөж 2003 онд КУДС төгссөн. МАСК продакшны жүжигчин юм.

Түүний энэ баярыг хуваалцан хамтлагийн гишүүн М.Баярмагна баяр хүргэн бичихдээ, Бас л гоё жүжигчин шүү дээ.Олон кинонд дуу оруулсан сайхан амьтан шүү дээ.Kim duhan-д энэ л хүн дуу оруулсан.Алтан гадас нь зохисон гэж ванлий.Амжилт Д.Дэлгэрсайхан хэмээжээ.

Үзэгч олон Зоригт Эрийн түүх хэмээх Солонгос киног сайн санаж байгаа байх. Тэгвэл энэхүү тулаанч эрийн дуу хоолойг жүжигчин Дэлгэрсайхан дэлгэцнээ амилуулсан гэдгийг тэр бүр хүн мэдээгүй ч ийнхүү түүний нэгэн нууц ил боллоо.

Солонгосын телевизийн олон ангит Зоригт эрийн түүх киноны гол дүрийг жүжигчин Ан Жэму бүтээсэн билээ.

error: Content is protected !!