Хип Хоп холбооны ерөнхийлөгч Баавар ICETOP хамтлагт МУГЗ олгуулахаар шинэ Ерөнхийлөгч Хүрэлсүхэд хандана

Монголд нэг л мөнхийн ерөнхийлөгч байгаа хэмээн хошигнон ярьдаг ярианы эзэн бол Баавар буюу Ш.Батбаяр юм. Тэрбээр Монголын хип хоп холбоо 2001 онд үүсгэн байгуулагдаж тус холбооны тэргүүнээр Баавар одоог хүртэл цолуулсаар яваа бөгөөд тэрбээр өөрөө ч энэ цолоосоо салах дургүй бололтой.

Түүний хувьд өнөөдөр мөн л өөрийн салбартай холбоотой нэгэн мэдээлэл гаргасна нь ICETOP хамтлагт МУГЗ уол олгохыг уриалсан уриалга байв.

Тэрбээр бичихдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч танаа Монголын HIP HOP урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ICETOP хамтлагийг ид хийж байгаа үед нь монголын залуучууддаа урлагийн их таашаал болон чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд нь ICETOP хамтлаг үнэтэй хувь нэмэр оруулсан болно.

Иймд ICETOP хамтлагт МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор шагнуулах хүсэлтэй байгаагаа удахгүй шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа алба бичиг явуулах болно

ТЭД МОНГОЛД HIP HOP УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БОЛНО

Дэмжиж байвал SHARE хийнэ үү эрхэм Facebook найзуудаа #Бид БОЛ ICETOP гэжээ.

error: Content is protected !!