Оогий: Улстөрч юм бол гудамжны стил имиджээ тэр гудамжиндаа эсвэл загварын тайзандаа үлдээ!!!

Oogii брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг цахим орчинд олон дагагчаар нь сайн мэднэ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн OOGII брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм.

Тэрбээр саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр УИХ-н гишүүн Т.Дорххандын өмссөн хувцасны талаар өөрийн бодлоо ийн бичжээ.

За чимээгүй байя гэхээр бүүр энэ гишүүнтэн гуайн маяг үнэхээр эгдүүцэл хүргэж байна… Энгийн иргэдийн, залуусын яаж хувцаслах ер нь хэнд хамаатай юм!!! Харин улс төрд орчихоод трэнд дагаж маяглахаа больж үз!!!

Дипломат болон Улс төрд байгаа хүмүүс бол гудамжны стил имиджээ тэр гудамжиндаа эсвэл тэр загварын тайзандаа үлдээ!!! Улс төр лүү орчихоод трэнд дагаж байна гээд дээлний бүсээ ч эмх замбараагүй зүүсэн дүр эсгээд энд тэндэхийн брэндийн кэт өмсөөд гүйгээд байдаг!!! Монгол ёс, Монгол хүмүүс, уламжлал гэдэг зүйлсийг чухал биш гээд нулимсан Европ соёлоо ч мэдэхгүй Монгол ёсоо ч гадарладаггүй Салбадай юм уу?

Бас өнгөрсөн 11 сард агуйгаас сугалаад гаргаад ирсэн мэт сахал самбай болсон байсныгаа 11 сарын сахал буюу эрчүүдийн хавдрын эсрэг гэж тайлбарласан. Тэгвэл барууны соёлоо эхлээд судал. Зөвхөн уруулны доорхи сахал ургуулаад, ургуулсан хүн нь мөнгө цуглуулж Эрчүүдийн хавдрын эсрэг хүмүүнлэгийн ажилд хандивладаг юм… Нэг л их дүр эсгэсэн. Европжих гээд ядсан хүн! Ядаж судал!!!

Ахиад хэлье. Энэ гишүүн ухаантай хүн зүгээр трэнд дагаж маяглахгүй ажлаа хий!!! Дипломат ёс, улс төрч хүний морал, дрэсс код гэдэг зүйлсийг суралц!!! хэмээжээ.

error: Content is protected !!