Т.Дэлгэрмөрөн: Тэр чаддаг зүйлээ л ярьдаг, ганц удаа магтая даа, тэр 2000 төгрөгөөр таван хүний хоол хийж чадна

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн хувийн амьдралаа олон нийтэд хамгийн ихээр дэлгэдэг нэгэн. тиймдээ ч гэp бүлийн мaргаанаа хүртэл шууд бичлэгээр цахим орчиндоо цацаж байсан. Ингэснээр Ананда бүсгүйтэй эхлүлсэн хоёр дахь амьдралаа хоёр тийш болгон тэдний гэр бүлийн мapгaaн шүүx дээр очиж тэд тусдаа амьдарч байгаа билээ.

Тусдаа амьдраад таван сар гаруй болоод буй тэрбээр Солонгон Аашт буюу Анандагийнхаа талаар ганц удаа ингэж магтжээ.

Ийм нэгэн зургийг олон сарын дараа өөрийнхөө цахим хуудсанд тавих болсон чинь сонин бас инээдтэй санагдаж байх чинь ээ.

Хүмүүс надруу бичээд болдоггүй ээ.Танай хүүхдүүдийн ээж зүгээр үү? 2000н төгрөгөөр 5н хүн хооллох боломжтой гэсэн байна гээд байх юм.

Өнөөгийн нийгэмд 2000н төгрөгөөр 5н хүн хооллох нь санаанд угаасаа багтахгүй л дээ гхгхгх.Гэхдээ хөөрхөн үрсийнхээ ээжийн цусанд нь байдаг хэн ч хэзээ ч өөрийн болгож чадахгүй нэгэн чадварыг би харин хэдэн жил шуудайтай яс үүрч , шүлс асгартал идэж , утасных нь камерийг удирдаж явсаныхаа хувьд баталгаатай мэднэ гэдэгтэй маргах хүн одоохондоо байхгүй л болов уу гхгхгх.

Миний асгаруулсан борооноос солонгорсон тэр эмэгтэй миний нүдэн дээр 40.000 төгрөгөөр 50н хүний 1, 2 р хоол хийцтэй цайтай бэлдчихсэнийг Хавдар судлалын клиникийн эмнэлгийхэн тэр аяараа гэрчилнэ л дээ золиг гэж.

Тийм болохоор адтай золигтой ам булаалдаад дэмий байхаа даа.Тэр бүр 2000н төгрөгөөр 5н хүний өдрийн 3н хоол гэж бичсэн байгааг нь нөхдүүд дутуу уншсан бололтой гхгхгх.

Айхтар золиг чаддаг зүйлээ ярьдаг бууж өгдөггүй шөрмөстэй шартай хүн байгаа юм.Заа яахав гэхдээ нүүрээ улаалгалгүй шуудайтай яс үүрч явсан хүчирхэг аавын хайраар , бурхан үрсийг минь буянт малын шимээр бялхуулж өсгөдгийг нь бодохоор би бүх зүйлд харамсдаггүй.Тэр чаддаг зүйлээ л ярьдаг хэмээн ганц удаа магтая даа.

error: Content is protected !!