Өнөөдөр шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 

У.Хүрэлсүх 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өнөөдөр /2021.06.14/  53 нас хүрч байна.

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад болно. 

error: Content is protected !!