Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа учир Мишээл хүрээлэнг өнөөдрөөс хаахаар болжээ

Мишээл экспогийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбайг тохижуулж, Мишээл цэцэрлэгт хүрээлэн болгож, амралтын хоёр өдөр нээлтээ хийсэн. 


Иогийн өдөрлөг, зөгийн аж ахуй, ховор ан амьтан харж болох 12 цэг бүхий тус хүрээлэнг өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. 

Учир нь халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хүн олноор цуглах газар болсон тул ийм шийдвэрт хүрсэн байна. 

Тухайн хүрээлэнд:

  • Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг
  • Волейболын талбай
  • Сагсан бөмбөгийн талбай
  • Цэцгийн мандал
  • Цөөрмийн эргийн тавцан
  • Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт
  • Голын эргийн тавцан
  • Алсыг харах цамхаг
  • Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг
  • Түр амрах хэсгүүд тус тус байгуулагдсан байсан юм.
error: Content is protected !!