УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ

2020 оны УИХ-н сонгуулиар 24-р тойргоос МАН-аас нэр дэвшин гишүүн болсон Ц.Мөнхцэцэг коравирусийн халдвар авч бие нь хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр бичихдээ, 1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн бсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө 4 лээ. Улаан бүст байдал хүнд бна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё.

Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, тэгээд хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна. Халуурахгүй учраас хүмүүс Ковид биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би 1-р хавьтагч боллоо гэдгээ мэдэнгүүт шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан.

Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж байгаад 6 дахь хоног дээр зүрх дэлсэж, даралт огцом нэмэгдэж 150 хүрч, гэртээ байсаар байсан бол харвалт өгөх байж. Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. 2 тун Вероселл вакцинтай байсан тулдаа гайгүй гарлаа гэж бодож байна хэмээжээ.

error: Content is protected !!