Мисс Содгэрэлийн тансаг төрсөн өдөр

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн. Мөнхийн залуу хэмээгддэг Э.Одгэрэлийг хүртэл гоо сайхнаараа бүдгэрүүлж яваа тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын Buro247 сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг.

Түүнийг хувцас загварын ертөнцгүйгээр төсөөлөхын аргагүй бөгөөд тун ч загварлаг энэ хатагтай зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий. 

Хоёр хоногийн өмнө түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд бэлтэй айлын бэр болсон тэрбээр төрсөн өдрийн баяраа тун чиг тансаг, чамин байдлаар тэмдэглэжээ.

Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүнтэй амьдралаа холбосон билээ.  З.Тэмүүн хамгийн анх Ө.Содгэрэлийг  рекламны самбар дээрээс харсан гэнэ.

Тухайн үедээ Эластин шампунийн рекламд тоглож олон ч хүний харааг булаагаад байсан гэргийгээ уйгагүй хайсны эцэст найзуудтайгаа өглөө бүр ордог кафег нь олж очсон З.Тэмүүн шууд л Ө.Содгэрэлийн хажууд очоод суучихсан  гэдэг. Энэ цагаас хойш тэдний хайрын түүх эхэлсэн бөгөөд хосууд  одоо нэг охинтой юм.

error: Content is protected !!