Топ модель Пүүжээгийн том охин сургуулиа төгсөв

Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан. Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг тийм бага жаахандаа ийм сонголт хийхэд гайхаж, хачирхах хүн олон байсан гэдэг.

Олны од гэлтгүй орчин үед хүүхнүүд бие галбираа алдахгүй алдарт эхийн одонгийн төлөө өрсөлдөж байна. Үүний нэг тод жишээ топ модель Д.Пүрэвсүрэн. Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэж хэн ч харсан түүнийг хэлэхгүй.

Хэдийгээр хамтын амьдрал нь болж бүтээгүй ч топ модель Д.Пүрэвсүрэн, Ц.Мянганбаяр нарын охин М.Мөнхжин хэмээгддэг.

Тэгвэл түүний охин М.Мөнхжин дунд сургуулиа дүүргэжээ. Энэ талаар топ модель Д.Пүрэвсүрэн

Таван настай анх бага сургуульд орж байсан. Тэр цагаас хойш 13 жил нүд ирмэх зуур өнгөрчээ. Миний ухаантай, хариуцлагатай, сайн охин. Чамдаа амьдралын их далайд олон зүйл сурч мэдэхэд нь амжилт хүсэж, аз жаргалыг ерөөе. Ээж нь үргэлж бахархах болно хэмээн бичжээ.

Пүүжээгийн хувьд тэрбээр охиноо ганцаараа өсгөж явсаар топ амьдралын түшиг тулгуур болсон заяаны ханьтайгаа учраад өдгөө өнөр өтгөн айлын эзэгтэй болсон. Түүний том охин өдгөө ээжтэйгээ тун чиг адилхан болжээ. Ээжийнхээ хайранд умбан өссөн М.Мөнхжин англи хэлэндээ ус цас гэлцдэг.

error: Content is protected !!