Ажлаа удахгүй өгөх гэж буй Х.Баттулга Ерөнхийлөгч тэргүүн хатагтайгүй ДӨРВӨН жилийг үдээд буцах нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүн болоод дөрвөн жилийн үүрэг хугацаа дуусгавар болж тун удахгүй У.Хүрэлсүхэд энэхүү албаа хүлээлгэн өгөхөөр зэхэж буй билээ.

Тэгвэл түүнийг уг албанд ирсэн цагаас л хойш тэргүүн хатагтай хэн болох вэ гэсэн асуудал урган гарч ирж байсан.

Анх охин Б.Намууны хамтаар олноо гарч ирж байсан тэрбээр одоог хүртэл Монгол Улсын тэргүүн хатагтайн байр суурь тодорхой бус байсаар тэрбээр суудлаасаа буух болжээ. Гэхдээ түүний хамгийн сүүлийн эхнэр буюу хоёр дахь эхнэр хэмээн яригдсаар байгаа одоогийн эхнэр нь орос хүн байдаг бөгөөд Анжелика Даваины гэж хүн байдаг. 

Гэхдээ жинхэнэ нэрийг нь Олеся гэдэг. Олеся нэгэнтээ ойр тойрныхон нь түүнийг “Анжелика” гэж дуудах нь илүү хялбар байдаг тухай ам нээж байсан. Хэдийгээр Олеся орос эмэгтэй ч Оросын иргэн биш аж. Түүнийг Хэнтий аймгаас ирсэн орос хүн гэдгийг зарим хэвлэлүүд тухайн үед бичиж байсан.

Ам дамжсан яриагаар бол Ерөнхийлөгч Баттулгын орос эхнэр түүнд дөрвөн хүү төрүүлж өгсөн байдаг бөгөөд хоёр, хоёроороо ихэр гэгддэг. Гэвч тэрбээр энэ мэдээллийг хэзээ ч албан ёсоор тайлбар хийж байгаагүйээс гадна үнэн худлыг дэнслээгүй өдийг хүрсэн.

Гэхдээ Женкогийн урилгаар Хятадын алдарт жүжигчин Жэки Чан манай оронд зочлох үеэр түүнтэй хамт авахуулсан ихрүүдийнх нь зураг байдаг юм.

Түүнчлэн дөрвөн жилийн өмнө Соронз сэтгүүлийн шинэ дугаар Монгол Улсын төрийн тэргүүний нууцлаг эхнэрийн зургийг оруулж байсан.

Соронз сэтгүүл 193 дахь дугаартаа Ерөнхийлөгч Х.Баттулгын орос эхнэрийг гэр бүлийнх нь хамт анх удаа албан ёсоор танилцуулж байна. Монгол төдийгүй олон улсын ч анхаарал татсан ерөнхийлөгч Х.Баттулгын орос эхнэр Анжелика Даваины тансаг амьдралын нууц зөвхөн Соронз сэтгүүлд нийтлэгдлээ хэмээн тухайн үед нийтэлж байсан. 

Түүний анхны гэргий Ц.Энхтуяа хатагтайтай арван жилийн сурагч байх үеэсээ хөтлөлцөж гүйсээр нэг гэрт орж, гал голомжтоо асааж байсан тэдний хамтын амьдрал, хайр дурлал, залуу на нь гэгээн, нандин дурсамжаар дүүрэн байсан гэдэг.

Залуу насны чин үнэнч хайраар дурлаж, эргүүлдсээр байгаад авч суусан гэргий нь дагавар хүүхэдтэй байсан нь ч тэдний амьдралд асуудал үүсгээгүйгээр барахгүй хатагтай Ц.Энхтуяа ханьдаа хоёр охин, нэг хүү төрүүлж өгөн, амьдралынх нь тулах багана, амжилтынх нь найдвартай туслагч байсан нь өдгөөгийг Женко хэмээх том группийн эхлэл байв.Төрмөл авьяасаар Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж, ноён Х.Баттулга зураач, гэргий нь дизайнер мэргэжил эзэмшцгээсэн нь бизнесийнх нь гараанд тус болж, зах зээлийн тэр он жилүүдэд хувцас, өмд оёж заран хосууд бизнестээ нэмэр болж байсныг хатагтай Ц.Энхтуяа дурссан удаатай.

2020 оны сонгуулиар Тиймээ би Ерөнхийлөгчийн эхнэр гэж олны өмнө ил гарсан Ц.Энхтуяа манай ерөнхийлөгчид хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн гэдэг.

Энхтуяа хатагтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны эхнэр гэдгийг батлах баримт ч мөн цахим орчинд тарсан бөгөөд тэдний гэрлэлтийн баталгаа өдийг хүртэл албан ёсоор цуцлагдаагүй байдаг аж.


error: Content is protected !!