Б.Жаргалсайхан: Эрдэмтэд тооцоолол дээрээ алдсан уу…

БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаг үетэй холбоотой асуудлаар дараах зүйлсийг бичжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 сарын 15-наас эхлэн Халдварын тоо эрс буурна гэж мэдээлж байв. Тухайн үед халдварын тоо 400-500 хавьцаа байсан юм. Энэ нөхөр худлаа хэлсэн үү, эрдэмтэд тооцоолол дээрээ алдсан уу гэдэг нь сонин.

Хэрвээ эрдэмтэд тооцоолол дээрээ алдсан бол Монгол улс буруу замаар будаа тээж яваа гэсэн үг шүү. Эрүүл мэндийн сайдын хэлсэн үг, үйлдэл бүхэн Засгийн газрын байр суурь учраас эрдэмтэд багаараа цаана нь байгаа гэсэн үг шүү. Огцом буурах ёстой 2021.6.15-ны өдөр нь 11 мянган хүн шинжилгээ өгч 2386 халдвар илэрч 11 иргэн нac бapжээ. Одоо дэлхийтэй жишээд ярь. Халдвар аваагүй орон, вакцин хийлгэсэн тэд дугаар байр гээд ярихгүй юм уу даа сайдууд аа.

error: Content is protected !!