Уран нугараач Э.Лхагва-Очир АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаажээ

Уран нугаралт нь урлагийн нэгэн гайхалтай төрөл бөгөөд Монгол бахархлын нэг билээ. Багаасаа хатуу чанга дэглэмийн дор суралцаж, уян хатан бие, үзэсгэлэнт төрхөө дэлхийн олон оронд гайхуулж яваа олон залуус бий.

Тэдний нэг болох дэлхийн уран нугаралтын чиглэлээр чансаагаараа гуравдугаарт орох уран нугараач СТА Э.Лхагва-Очир төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэн АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаажээ.

Тэрбээр энэхүү шагналаа Соёлын яамнаас авсан байна. Шагнал авсан сэтгэгдэлээ хуваалцахдаа, Энэ өдөр төр засагтаа үнэсүүлж хөдөлмөр, алдар гавьяагаар үнэлүүлсэн онцгой өдөр байлаа. Монголын циркчидийн холбоо хамтран зүтгэдэг манеж нэгт ахан дүүстээ баярлалаа.

Монголын цирк мөнхөд оршиг!Хайрт ханьдаа энэ бүх цаг үеүдэд түшиг тулгуур минь болж байдагт маш их баярлалаа хэмээжээ.

Нугараач Лхагва Очир нь 2012 онд Италийн нийслэл Ромд болсон олон улсын циркийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн тэнцвэрийн үзүүлбэрээ сонирхуулж монгол нугараач залуу ийнхүү нэр хүндтэй тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэж байсан билээ.

error: Content is protected !!