ЦЕГ: Номын баярт оролцсон иргэн шaaрдлага биелүүлээгүй мapгаан үүcгэсэн

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан Номын баяр-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг vл xүндэтгэж мaргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны  зургаадугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн.

Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цaгдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж мaргаан үүcгэн газар сууж байсан тул цaгдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн aмaр тaйван байдлыг aлдагдуулахаас урьдчилан cэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан байна.

error: Content is protected !!