Монголын Аstra Аcademy баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга болжээ

Монголын цахим спортын баг, тамирчид тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсаар байна. Тодруулбал, 150 мянган ам.долларын шагналын сантай PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын гурван баг оролцож, гурвуулаа шилдэг тавд багтжээ.

Амжилтыг нь дэлгэрүүлбэл Astra Academy баг таван ялалт, 295 оноогоор тэргүүн байр эзэлж 40 мянган ам.долларын эзэн болсон байна. Тэгвэл PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Z3US eS­PORTS баг дэд аваргаар шалгарч 28 мянган ам.доллар хүртэв. Харин Монголын гурав дахь баг болох APES INC-ийн залуус тавдугаар байрт орж, 7000 ам.доллар халаасалсан байна.

Тэмцээний шилдэг тоглогчоор Astra Acad­emy багийн гишүүн Action буюу Сүхбат тодорч, 2000 ам.долларын эзэн болжээ. Ингээд шилдэг таван багийг танилцуулъя. 

Тэмцээний эхний таван байр 

Astra Academy (Монгол)

-Zeus Esports (Монгол)

DRS Gaming (Балба)

Stalwart Esports (Энэтхэг)

Apes Inc (Монгол)

error: Content is protected !!