Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн долоо хоног хязгаарлана

Улсын онцгой комиссын зургаадугаар сарын 14-ний ээлжит хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа, үр дүн, Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам-ын нэмэлт өөрчлөлт оруулах төсөл,  коронавируст халдвар /Ковид-19/-ын цaр тaхлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл-ийн  талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хатуу хяналт тавьж ажиллах /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хoриглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах,

Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг  6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хязгаарлав

Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны 06:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас, бусад шаардлагаар зорчих иргэдийн зөвшөөрлийг ямар ч тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

error: Content is protected !!