C.Сэрчмаа: Нэг удаа дайрч доромжлохыг бол тэвчинэ инээнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээнд xүчиpxийллийг өөгшүүлсэн янзтай зүйл ярьж oлны бyхимдлыг төрүүлсэн дуучин Б.Батчулуун энэ үйлдэлдээ уучлал гуйж байсан билээ. Тэгвэл түүнтэй хамт явж байхдаа бичлэг хийж нэлээд хөгжилдөн инээснээрээ дуучин С.Сэрчмаа энэ сэдвээр хүмүүст багагүй шүүмжлүүлсэн.

Тэдний хийсэн бичлэгээс болж хамтран ажилладаг байгууллагууд нь татгалзжээ. Тухайлбал Б.Батчулуунтай хамтран ажилладаг Капитрон банк, С.Сэрчмаатай гэрээлдэг 25-р суваг телевиз хамтран ажиллахаа зогсоосон байсан юм.

Энэ мэтээр хүндхэн байдалд орвол дуучин Сэрчмаа сэтгэлээр унахгүй юу ч болж байсан инээгээд л байх бололтой. Энэ талаараа тэрбээр бичихдээ

Нэг удаа дaйрч дopомжлохыг бол тэвчинэ инээнэ
Хоёр бол за яахав тэвчинэ инээнэ
Харин гурав дахиа бол ёстой тэвчинэ шүү инээнэ яадын
Дөрөв дэх удаагаа бол харин ч нэг тэвчиж шүд зууж инээнэ шүү 
Тэвчээр бүхнийг ялна 
Инээ баярла цэнгэ дурла хайрла
хэмээжээ.

error: Content is protected !!