Жүжигчин Хулан БГД-н ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧ болжээ

Драмын театраар овоглон уран бүтээлээ хийж явсан жүжигчин Т.Хуланг Сарны нулимс кинонд бүтээсэн Цоомоо, Лусын дагина-ын Гүнж, Норовын намтар-ын Жимсээ гэх зэрэг дүрүүдээр нь үзэгч олон сайн мэднэ.

Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү нөхөртэйгээ хамтран хувийн уран бүтээл хийх болсон. Тэгвэл түүнийг Баянгол дүүргийн ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧ болсон талаар нөхөр Д.Галбаяр нь бичжээ.

Тэрбээр бичихдээ, Хань маань Баянгол дүүргийнхээ Залуучуудын Элч болон ажиллахаар болсонд баяр хүргэе! Үнэхээр л зарчим өндөр хариуцлага чанд хөдөлмөрч хүн шүү Хулангаа маань… хэмээн бичжээ.

Жүжигчин Хулан нь Дашхүү агсаны хүү найруулагч Галбадрахтай гэр бүл болж тэд өнөр өтгөн айл болсон билээ.

Тэрбээр нөхөртэйгээ танилцсан талаараа ярихдаа, Бид хоёр оюутан байхын найзууд байсан. Харин төгссөнөөсөө хойш амьдралаа холбосон

Төгсөх гээд дипломын жүжгэн дээр хамтарч ажиллаж байхдаа манай хүн намайг анзаарч, эмэгтэй хүн гэж харж эхэлсэн гэсэн. Харин би найз гэж ойлгоод л явдаг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд манай хүн нэг студи байгуулаад хамтарч нэвтрүүлэг энэ тэр хийж байсан үеэс л намайг найрч эхэлсэн дээ. Их удаан найрагдсан. Жил гаран миний хойноос гүйгээд, тэгээд үерхэж эхлээд хоёр жил болоод тэгээд суусан даа хэмээн дурсамжаа ярьдаг юм.

error: Content is protected !!