Халиунаагийн нөхөр О.Эрдэнэ-Очир: Би Ангуучаас бүх талаараа илүү

Moon dance хамтлагийн бүжигчин, Royal dance клубийн багш, бүжгийн спортын ОУХМ Б.Халиун гэх эмэгтэйг Ододтой бүжиглэе шоуны оролцогч Б.Баттөрийн хамтрагч гэдгээр нь олон хүн таньдаг болсон. Үзэгчдийг байлдан дагуулж буй чадварлаг багш Б.Халиуны нөхөр О.Эрдэнэ-Очир ч энэ үеэр багагүй ярианы сэдэв болоод байсан билээ.

Учир нь үзэгч олон түүний эхнэрийг партнер Ангуучтай нь холбон суучихаасай гэх мэтээр хошигнон ярьдаг байв. Тэгвэл энэ бүх шоуны хугацаанд тэрбээр энэ хоёрын бас нэгэн дасгалжуулагч байсан талаар ярьж байсан юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Зэвүүн ток шоу-нд орж өөрийн хайртай бүсгүй болон бусад зүйлсийн талаар ярилцжээ.

Тэрбээр, Намайг Ангуучтай харьцуулж байгаа хүмүүс намайг мэдэхгүй л байна даа. Би бол Ангуучаас өөрийгөө илүү л гэж хэлнэ гэж хэлсэн нэвтрүүлгийн шторк нь олон хүний анхаарлыг татаж байв.

Ингээд тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан яриаг товч хөврүүлбэл Бид хоёрт 6 жилийн туршлага байна. Аль хэдийнээ бүжгийн партнертайгаа харьцах харьцаанаас дөжирчихсөн. Би хардах биш харин ч илүү түрүүлээсэй хэмээн дэмжиж, эхнэрээрээ бахархаж байсан. Эхлээд Ангуучтай партнераар таарчихлаа гэж надад хэлэхэд маш их баярласан учир нь хамгийн түрүүлж болох нөлөөтэй мөн юмыг хурдан сурах Athletе хүн байсан учраас.

– Анх би эхний бэлтгэл дээр нь очоод Ангуучтай ярилцаж байсан. Миний Халиунаа эхнэр бол хамгийн түрүүлэх боломжтой потенциалтай бүжигчин тиймээс чамайг ч гэсэн их хичээгээд түрүүлээсэй гэж найз нь хүсэж байна гэж хэлж байсан.

Халиунаа бид хоёр сүйгээ тавиад бэрээ гуйсан. Одоо хуримаа хийх гэсэн ч ковидоос болоод хойшлоод байна. Бидний нас залуу байна хийж бүтээх зүйлс ч олон байна. Бүжгээрээ олон хүмүүсд нөлөөлж бүжгээрээ амьдралаа босгоод сайн сайхан явахыг хүсэж байна гэжээ.

error: Content is protected !!