ШӨХТГ-аас Монос-ын Л.Эрдэнэчимэгийг худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсэв

Kоронавирусийн эсрэг үйлчлэлтэй Арбидол эмийн үнийн өсөлт болон Ковид эсрэг багцийн бүхий л эм, витамин үнийн хяналтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар -ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.

Тэгвэл Моносын Л.Эрдэнэчимэгт энэхүү хяналт шалгалт тийм ч таатай санагдсангүй бололтой. Тэрээр ШӨХТГ-ынхныг агуулах руу нь дайрч орсон тухай жиргэж, үйл ажиллагааг нь харлуулсан мэдээллийг цахим хуудсаараа цацав. Харин ШӨХТГ-аас дайрч орсон асуудал байхгүйг мэдэгдэж, төрийн хяналт шалгалтад саад учруулахгүй байх ёстойг сануулаад, худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсчээ.

Л.Эрдэнэчимэг:  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хатуу хөл хориотой байгаа агуулах руу дайрч орж, ирж шалгаж байна. Ийм эрх байгаа эсэх, мөн ковидгүй гэдгээ батлах ПСР шинжлилгээгээ үзүүлж болох уу хэмээсэн байна. 

Түүний жиргээний хариуг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа ийнхүү тайлбарласан Байна. Тэрбээр Хяналт шалгалтын багаас Монос компанид хэрхэн хяналт шалгалтыг хийсэн тухайд тодруулсан бөгөөд дайрч ороогүйг албан ёсоор мэдэгдэж байна. Оффис болон агуулахын хэсэгт ковид гарсан тул нэвтрүүлэхгүй, хяналт шалгалтыг хийлгэхгүй гэж холбогдох хүмүүс нэвтрүүлээгүй бөгөөд зөвхөн түгээлт дамжуулалтыг хараад буцсан. Төрийн хяналт шалгалтад саад учруулахгүй байх ёстой ч хүндэтгэн буцсан болно. Ингэж худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэжээ.

Н.Батаа

error: Content is protected !!