С.Энхболд: Өнөөдөр нac бapcaн 11 xүний ес нь вaкцинд хaмрагдаагүй байсан

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд – Манай улсын хувьд дархлаажуулалтад дөрвөн төрлийн вакциныг хэрэглэж байгаа. Нийт хүн амыг дархлаажуулж буй вакцин бол Хятадын Синофарм. Тус вакциныг ДЭМБ албан ёсоор зөвшөөрсөн. Халдвар ихсээд байгаа шалтгаан нь хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Сүүлийн үед хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор халдварын тохиолдол нэмэгдэж байгаа.

Нас баралтын тухайд гэвэл өнөөдөр нac бapcaн 11 хүний ес нь вaкцинд хамрагдаагүй байсан. Үлдсэн хоёр хүний нэг нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн нөгөөх нь хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног болоогүй байсан. Нac бapж буй хүмүүсийн дийлэнх нь хaвсарсан сyyрь эмrэгтэй гэлээ. 

error: Content is protected !!