Комедиан Содоог ГАЛА хамтлагийн баримтат кинонд заавал орох ёстой хүн гэв

Нэг хэсэг өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж явсан Гала хамтлагийн охид нэг л өдөр эрдэм номын мөр хөөн гэр бүл зохиож улмаар хамтлаг тарахад хүрсэн. 2004 онд анх байгуулагдаж байсан тус хамтлаг 2007 оноос тус тус уран бүтээлээ туурвих болсон билээ.

Тухайн цаг үедээ хамгийн шинэлэг өнгө төрхтэй байсан энэ хамтлагийн талаар олон сонирхолтой түүх бий.

Жишээ дурьдвал хамтлагийн арын бүжигчин 50 залуус байсан бөгөөд эдгээр бүжигчид дунд олноо танигдсан урлагийн одоогийн уран бүтээлчид хэд хэд байгаа.

Энэ мэтээр олон арван баримттай тус хамтлагийн талаарх баримтат киноны ажил эхэлсэн байгаа талаар тус хамтлагийн гишүүн Ану буюу Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.

Энэ үеэр дуучин бүсгүй комедиан Содоогийн бага насны зургийг харуулан түүнийг Гала-н баримтат кинонд орох ёстой хүний нэг дээ хэмээн бичжээ.

У.Содхүү буюу Содоог UB комеди клубийн үндсэн гишүүн, комедиан, сагсан бөмбөгийн 3×3 төрлийн талбайн тайлбарлагч гэдгээр нь залуус сайн мэдэх билээ.

Түүний хувьд нахтан зургийн мастер зураач Д.Уртнасангын бага хүү. Дээрээ гурван эгчтэй өссөн комедиан У.Содхүү анх бетбокс хийж олонд танигдсан. Тэрээр энэ тухайгаа Нэг хэсэг хүүхэд бүр beatbox хийх гэж оролддог байсан. Бөмбөр тоглодог, сонсгол сайтай байсан болохоор Rahzel, Kenny Muhammad гэсэн гадаад уран бүтээлчдийг дагаж, дуурайж хийсээр байгаад beatbox сурсан. Дараа нь beatbox Ray улсын аварга шалгаруулах анхны тэмцээн зохион байгуулахад нь орсон. Эхний шатаа амжилттай даваад хоёр дахь үеийн battle-д Атай Боргужин гээд уран бүтээлчтэй таарсан. Тэгсэн өрсөлдөгч маань хөөмийлсөн. Би тэгэхээр нь энэ ямар ардын урлагийн тэмцээн биш дээ гээд шоолох маягтай зогсож байтал beatbox, хөөмий хоёрыг хослуулсан үзүүлбэр үзүүлсэн. Би бүр ангайгаад тэгээд бууж өгсөн. Тэр тэмцээнд Атай Боргужин түрүүлж, улсын аварга, алтан микрофоны эзэн болсон.

Тэрбээр бага насандаа дуучин С.Сэрчмаатай авахуулсан энэ зургаараа мөн л цахим орчинд нэлээд хөгжилтэй сэдэв болж, түүний бага насны бүтээгүй хайр хэмээн хошигнон ярих болжээ.

error: Content is protected !!