Ж.Нарана: Энэ сэргэлэн сайхан хүүхнийг Баттулга хэмээх нөхөр нь гамгүй гундаажээ

Олон арван бест селлер ном туурвин уншигч олноо эчнээ танил болсон зохиолч Ж.Наранаг  Эхнэрийн заавраар шоуны нэгэн дугаарын талаар өөрийн үзэл бодлоо цахим орчинд бичсэн нь олон хүний анхаарлыг татсан сэдэв болов. Тэрбээр энэ удаад ФМ 107,5 радиогийн Ариунаа гэдгээрээ олноо танигдсан эмэгтэйн талаар бичсэн зүйлс нь илүү анхаарал татаж байлаа.

ИРГЭН Ж.НАРАНА: Энэ нэвтрүүлгийг үзэх болгондоо Хүн гэдэг амьтан чинь яг л өөр шигээ хоол хийдийм дөө. Сэтгэл нь тэр чигээрээ хийсэн хоолноос нь амтагддаг* гэсэн миний ижийгийн сургаал санаанд минь ордог. Зарим хүний хийсэн хоол харахад сүрхий сайхан атлаа яг идээд үзэхээр нэг л юм дутуу” амтагдаад, цадсан мэдрэмж ч төрдөггүй бол зарим хүний хийсэн царай муутай атлаа цаанаа л нэг нуугисан гоё нүнжигтэй бааздуухан дүртэй ч амт гэж чүнчигноров хоолыг идэх мөн ч сайхан даа…

Энэ удаагийн дугаарт оролцогч багууд Хоёр төрлийн будааны салатан хачиртай шарсан хаш хэмээх хоолыг хийхээр өрсөлдлөө. Улаан багийн гишүүд нь ФМ 107-ийн хэмээн цоллуулдаг Сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгч Ариунаа болон түүний нөхөр сэтгүүлч мэргэжилтэй Баттулга нар байлаа. За энэхүү нөхөр Ариунаа хэмээх бүсгүй бол бүүр Орос 10 жилийн сурагч байхдаа л хот, улс даяараа нэрд гарсан гоё дуулдаг, царайлаг ч гэж янзтай чухам нэртэй зартай охин байсан сан.

Гэвч анхны ФБ ажиллуулсан цагаасаа хойш төдий л удалгүй чимээ тacpaaд, тэгснээ нэг хэсэг Үл мэдэх цэцэгхэн хотод хэмээх нэвтрүүлгээр бас нэг хэсэг шyyгиулсан ч дахиад л сураг тасарсан байсан чинь энэ нэвтрүүлгээр ороход нь би яагаад ч юм түүнийг ойлгох шиг боллоо. Хүний л амьдрал болсон хойно энэ сэргэлэн сайхан хүүхнийг Баттулга хэмээх нөхөр гамгүй гyндaaжээ гээд хэлчихвэл бөөн xэл aм, xэpvvл зapгa болохгүй байгаа даа, чи минь??? Би яагаад ингэж хэлсэн хэмээвээс амьдрал дээр бишгүй тааралддаг ҮГ СӨРГӨДӨГ, ҮХЭР ШИГ ЗӨРҮҮД ангиллын яг ийм нөхдүүд эхнэрүүдийнхээ үйлийг үзсээр байгаад эрт хөгшрүүлээд, зүсийг нь гyндaaж, үсийг нь цайлгасан байдаг байхгүй юу?  Миний мэдэхийн яг ийм үг сөргөдөг нэг айлын нөхрийг би бүр vзэн яддaг болчихсон юм байгаа юм. Ариунаа тулдаа л шал худлаа инээж асуудлыг зөөллөхийг оролдоод байсан болохоос яг үнэндээ инээхээр юм юу ч байгаагүй. Яджаахад бүдүүлэг нөхөр нь гараа хормогчинд арчаад нээх гавьяа байгуулчихсан аятай маасайтал инээгээд бүүр дургүй хүргээд хаячихлаа, зүэр. Нөхөртэй байна гэдэг НӨР ИХ ТЭВЧЭЭР гэдэг үг ҮНЭЭЭН гэдгийг Ариунаа энэ нэвтрүүлгээр сайхан харууллаа даа. Үлдсэн насандаа бага зовоогоосой гэсэндээ тэсэлгүй биччихлээ.  

Хүний амьдралын 36 жил гэдэг ямарр их хугацаа вэ, тэгээд ийм зөрүүд нөхөртэй тэвчиж өнгөрөөх ёстой юм бол Баярлалаа, бурхан минь, ийм үхэр өгөөгүйд тань гэж хэлмээр санагдчихлаа.

Шар багийн гишүүд нь өнөө нэг хөвсгөр байжаагаад янзтай турж хүүхнүүдийг бишрүүлээд байгаа жүжигчин Энхчимэг болон түүний нөхөр, холбооны инженер мэргэжилтэй Мөнх-Очир нар байлаа. Энэ хүүхэн бол хэтэрчихсэн их эрчилсэн эрч хүчтэй хүүхэн байна, базарваань.  Нөхөр бол бүүр робот шиг болцым байна. Ямар мундаг хэрчиж мэрчдийн, буруу хийлгэсэн эхнэр нь Дахиад хий гэхээр ганц үг сөргөхгүй дахиад хийгээд байна, хөөе. Яг үнэндээ эдний харилцаа техникал тал руугаа хэлбийчихсэн учраас маш хурдтайгаар даалгавраа биелүүлэхээр дайраад байсан болохоос биш амт шимт, таваглалт гэх зэрэг дээрээ алдсан тал бий байх. Зүйрлэвээс Спортын гимнастикийн тамирчид шиг санагдсан гэхүү дээ. Тэд нар чинь холоос маш хүчтэй, хурдаа аван гүйж ирснээ хэдэнтээ эргэлдэн батутан дээрээ хоёр гараа өргөн зогсдог шиг. Зарим тамирчин нь тэнцвэр алдан доошоо нахисхийснээ төдхөн хоёр гараа дээшээ өргөн нуруугаа эгцлэн гэдийгээд юу ч болоогүй мэт зогсдог шиг санагдлаа. Тэгэхээр нөхөр нь маш гайхамшигтай ГҮЙЦЭТГЭГЧ байсан гэсэн үг. Амьдрал дээр эхнэрээрээ аймаар бахархдаг, түүнийхээ бүх үг, үйлдлийг хүлээн зөвшөөрдөг ийм гэр бүлүүд зөндөө байдаг.

Цэнхэр багийн гишүүд нь МУГТ, жюдочин Мөнгөнчимэг ба түүний нөхөр Аймгийн Хурц арслан Очирбат нар байлаа. Шулуухан хэлэхэд энэ гэр бүл их таалагдлаа. Ернол монгол бөхчүүдийн нэг тийм онцгой энерги байдаг байхгүй юу. Тэр нь болохоор дэлхийн бусад орны бөхчүүдийнхээс тэсэнгийн өөр, жирийн хүмүүсийн дунд байхдаа аргагүй л хүндэлж бахархмаар хийморь лүндаатай нь мэдэгдээд байдаг даа. Харин бөөнөөрөө нийлээд барилдаж марилдаж байх үедээ *өнөө гоё энерги нь физикийн хуулиараа түлхэлцээд* байдаг юм шиг санагддаг болоод байгаа. Зарим хүмүүс бодохдоо *биеийн хар массаараа ноцолддог барьдаг* гээд муулангуй ханддаг бол би харин хэзээ ч тэгж бичиж байгаагүй, байх ч үгүй. Яагаад ч гэвэл энэ хүмүүс мань мэтийн нөхдүүдийг дагуулахгүй хийморь лүндаатай гэдгийг олон зүйл дээрээ үзэж харчихсан болохоор *Монгол бөхчүүд биеийн массаасаа гадна хүлээцтэй чанар, хариу тулалдах ухаан боловсруулдаг чанараараа хосгүй* гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ дугаарт ч энэ хос үүнийг батлан харууллаа.

Эхнэр нь *Би сандраад мартчихлаа шт* гэж үнэнээ хэлэхэд нөхөр нь *Сананоо, санана* гэчихсөөн соус блендердээд зогсож байгаа нь түшигтай сайхан гэж яав аа? Түүнээс гадна эхнэр нь эхлээд юу юугүй баахан юм урсгатал *За хө, дэс дарааллаар нь цэгцтэй явна шүү* гэж айван тайван атлаа зогсолтгүй хөдөлсөөрөөн байгаад даалгавраа яаж ийгээд дуусгачихсан, ганц удаа ам зөрж муудалцсангүй, бас гайхаж алмайрч цаг барсангүй. Ийм нэгэн үнэт чанарууд л МОНГОЛ ЭРЧҮҮДЭЭС нисэн одчихоод байгаа энэ цөвүүн цаг дор олон эрчүүд түүнийг САЙН ХАРЖ СУРАЛЦААСАЙ гэж бодлоо. Иймдээ ч эдний баг ТҮРҮҮЛСЭЭН. Эхнэрийн өгсөн оноо ч бас хэрэгтэй цагт зоригтой МЭХ БОЛСОН гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.

Жич: Энэ бөхийнх шиг гэр бүл одонгийн олон хүүхэдтэй байхыг би хувьдаа бүрэн дэмжинэ!

Нөхөж үзээд бичсэн, Ж.НАРАНА

Харин үүнийг уншсан хөтлөгч Ц.Ариунаа өөрийн цахим хуудастаа мөн дараах тайлбарыг бичсэн байв.

Тэрбээр бичихдээ, Сайн уу, Нарана! Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй болохоор энэ нэрээр нь мэндэллээ. Би Ариунаа байна аа, ийм сонин маягаар танилцаж байгаад харамсалтай байна. Бичсэн тайлбарыг нь аль эрт уншсаан. Эвгүй байсан ч гэсэн гомдоогүй. Хүний тухай ямар ч дүгнэлт хийх эрхтэй шүү дээ. Би тэр дор нь захидал бичих гэснээ муу нөхрөө өрөвдөөд нуусан ухаантай. Одоо мэдсэн тул яахав дээ,хариугаа бичье.

Юуны өмнө дахиад хэлье, би ерөөсөө өөрт тань гомдоогүй. Харин та нарынхаа найдварыг хөсөрдүүлээд хөгширчихөжээ. Намайгаа уучлаарай. Би ажиллаж эхэлсэн үеэсээ нэг ч зогсолгүй сэтгүүлчийнхээ ажлыг хийсэн боловч таны сонорыг хажуугаар орж, бас таг болсонд уучлаарай. Харин ганцхан юмыг би өөрөөс тань гуйя- миний ханийг ингэж хатуу хэлсэнд нөхрөөс минь уучлал гуйхыг бодоорой.

Энэ хорвоод миний түшиг тулгуур, хайр халамж болж, сэтгэл зүрх, биеийг минь үргэлж анагааж байсан уу гэхээс өвчлүүлэхгүй шүү. Танд егзөр өвгөн харагддаг бол надад хан хүү шиг санагддаг. Тиймээ, би өвгөнийг өө дургүй байхад нь би дандаа ил байдаг, хоёул ойгоороо ганц нэвтрүүлэгт ороё, дурсгалтай гээд татаад оруулсан учир бид хоёрын тухай бодсоноо л хэлнэ, тэр зөв.

Гэхдээ үг хэмээх хурц зэвсгийг ийм чадварлаг эзэмшдэг та үүгээрээ юуг, хаагуур нь зvcэx вэ гэдгийг долоон удаа хэмжиж, нягталсны дараа шүүмжийн ажилдаа орвол яанам бэ! Би тэгэхдээ өөрийг тань муу хүн, муухай эмэгтэй гэж бодохгүй байна. Яахав дээ, нэг тийм эрх дураараа хүн байдаг шүү дээ, тийм л хүн байх. Энэ бичсэн зүйлийг тань хүртэл тэгсгээд тоохгүй өнгөрөөх гэсэн чинь олон хүний нүдэнд өртсөн байна.

За урт хариу бичлээ, уучлаарай. Их зүйл хэлмээр боловч таныг чилээхгүй ингэсгээд өндөрлөе. Хэзээ нэгэн цагт сайн үг, сайхан үйлээр хоёулаа учрахын ерөөл тавья! Уран бүтээлд нь амжилт хүсье! хэмээжээ.

error: Content is protected !!