Загвар өмсөгч О.Билгүүн: Түргэвчилсэн тестээр гарсан Ханиадны ЭЕРЭГ ч бас энэ олон эерэг гэсэн тоонд бүртгэгдээд л яваа байх тэ

Монгол модель агентлагийн загвар өмсөгч О.Билгүүн саяхан КОВИД-н халдвар авч энэ үеэр найз нарынхаа мөн чанарыг таньсан талаараа ийн бичиж байсан.

Тэгвэл тэрбээр эдгэрсэн бөгөөд энэ үед олж мэдсэн халдварыг хэрхэн бүртгэж байгаа талаар ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Ханиад хүрсэн байсан таньдаг хүн түргэвчилсэн өгөөд ЭЕРЭГ гарчээ. Мэдээж эерэгээр бүртгэгдсэн. Тэрбээр улам нягтлах санаатай PCR өгөөд сөрөг гарсан байна.

Эмч: Энгийн ханиад хүрсэн ч эерэг гараад байдаг юм гэж хариулжээ. Огт шинж тэмдэггүй эерэг хүмүүс зүгээр ханиадтай гэсэн үг үү? Ханиадны ЭЕРЭГ ч бас энэ олон эерэг гэсэн тоонд бүртгэгдээд л яваа байх тэ… хэмээжээ.

Түүний энэ мэдэгдэл доор олон нийтээс ч түргэвчилсэн тестэд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн хүн олон байлаа.

Нэгэн иргэний бичснээр, Надад яг уржигдар ийм юм тохиолдсоон. Нус гоожоод юмыг яаж мэдэхэв түргэвчилсэн өгсөн эерэг гарсан. Кoвидод бүртгэх гээд байхаар нь өөрөө PCR өгсөн сөрөг гарсан. Ер нь түргэвчилсний эерэгийг кoвидоор бүртгээд байгаан байна гэж ойлгосон

error: Content is protected !!