Говь Алтай аймгийн засаг дарга нутаг орноо өBчингүй зoвлонгүй болгохоор Наро Банчэн гэгээнтнийг урьжээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үе үехэн цахим орчинд өөрийгөө ороосон гэмээр зүйлсэд нэр холбогддог эрхэм гэхэд болно.Тэрбээр энэ удаад нутаг орныхоо сайн сайхны төлөө Наробанчин гэгээнтнийг урин залж буй зургаа нийтэлсэн нь мөн л олон хүнээс шүүмжлэл хүртээд авав.

Тэрбээр бичихдээ, Б.Энх-Амгалан гишүүнтэй хамт Наробанчин гэгээнтэнд бараалхаж 6-р сарын 26 наас Алтай нутагт залахаар боллоо. Алтай нутаг минь өBчин зoвлонгүй, зун зуншлага сайхан байхын ерөөл өргөлөө хэмээжээ.

Харин түүний энэ зургийг харсан хүмүүс аймаг орноо хөгжүүлэхэд энэ мэт ажил тус болох уу, Өнгөрсөн жилүүдэд гантай үеэр залахгүй юугаа хийж байсан юм бэ? Гэгээнтэн юм уу яг? Ламхай залаад гaн тaйлагддаг сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ? Ковидыг ч гэсэн арилгачих юм биш биз ? гэх мэтээр иргэд сэтгэгдэл бичсэн байв.

Говь Алтайн засаг дарга өмнө нь ч мөн хэд хэдэн энэ мэт шүүмжлэлд өртөж байсныг дурьдвал тэрбээр Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр өөрийгөө рекламдсан

Тодруулбал Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэмээн өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулсан.

Үүний дагуу тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулга өгч байсан билээ.

Хамгийн сүүлд мөн өнгөрсөн онд Цагаан сарын баярыг улс даяараа тэмдэглэн өнгөрүүлэхгүй шийдвэр гарсан үеэр нутагтаа Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах хүсэлт гарган мөн л иргэдээс шүүмжлэл хүртэж байсан нэгэн. юм.

error: Content is protected !!