Идэх юмны ЭЛЧ дуучин THUNDER

Сүүлийн үеийн залуу репперүүд дундаас өөрийн өнгө төрхөөрөө ялгарч чаддаг нэгэн бол реппер Thunder. Хийж байгаа уран бүтээл бүрээрээ чухал мессежийг нийгэмд түгээж чаддаг түүний жинхэнэ нэрийг Өлзий-Учрал гэдэг. Мөнгө төгрөг, гоёл зүүсгэл, шоу цэнгээний тухай тэр бүр дуулаад байдаггүй түүнийг олон нийт зөв бодолтой залуу хэмээн дүгнэх нь бий.

Харин сүүлийн үед түүнийг Идэх юмны элч дуучин шиг боллоо гэх яриа гараад байсан ч өөрөө тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр бичихдээ, За гоё дуу сонсоод ундаагаа уугаарай. Би ч яалт ч гүй идэх юмны элч дуучин юм аа хэмээжээ.

Үүнээс өмнө түүний хувьд байс гээд л хиам, зайдас зэргийг рекламдан сториддог байсан учир өөрөө ч энэ нэрээ хүлээн зөвшөөрч буй аж.

Эмэгтэй хүнтэй тэр бүр эв дүйтэй харилцаж чаддагүй дотогшоогоо хүн гэгддэг тэрбээр энэ удаагийн рекламны зураг авалтандаа харин тун дажгүй романтик залуугийн дүрслэлийг буулгаж чаджээ.

Түүний энэ зурагтаа бичсэн нь тайлбар үеийн залуустаа маш их урам зориг өгөх түлхэц болж байгаа аж.

Хэн ч бишээс хэн нэгэн (From NOTHING To SOMETHING)

Миний ийм зураг сошиалд явж байна. Хэн ч бишээс хэн нэгэн болоход түүнд 7н жил шаарджээ гэж доор нь нэг хүн коммент үлдээжээ.

Эхний зураг: Гудамжны BATTLE гээд учраа мэдэхгүй нөгөө хүнээ доромжилж, нуруун дээрээ дунд хуруу зуруулчихаад хээв нэг гаргаад явж байсан, сайн болсон охиндоо гологдсон, хичээл номдоо хоцрогдсон, мөрөөдлөөс өөр юмгүй оюутан Өлзий-Учрал. (Нэг дуу гаргасан чинь 300 үзэлт авч билээ.)

Дараагийн зураг: Монголын анхны хип хоп тэмцээний ялагч, Монголын анхны YOUTUBE хуудсанд 100,000 дагагч хүрсэн SOLO уран бүтээлч, Программист мэргэжилтэй, Нийгмийн сэтгэлзүйч гэж нэрлэгдээд байгаа та нарын мэдэхээр реппер THUNDER буюу Өлзий-Учрал. (Сая сая үзэлт YOUTUBE дээр байна.)

Энэ 2 зураг гаднаас нь харахад яах вэ бага зэрэг турсан тэгээд хослол өмсчихсөн л байна. Сүртэй юм алга!

Тэгвэл энэ хооронд юу болсон бэ? – Жижиг том гэлтгүй тайзан дээр гарч болох юуг ч би алгассангүй. – Том студи руу очиж дуугаа сонсгоод доромжлуулаад гарлаа. – Гудамжны BATTLE-д ороод ялагдаад онигоо болсон ч больсонгүй. – Шарандаа боож үхтлээ уулан дээр хэдэн цагаар дуу бэлддэг байлаа. (Хөдөө амарч байх үедээ) – Клип гаргаж өгнө гэсэн хэдэн гарт хyлхидууллаа. – Сургуулийн урлагийн наадамд хүртэл гологдлоо. – Нойр, хоол, мөнгө санхүү яриад ч хэрэггүй үеүүд. – 2 жил боксоор хичээллээ. – Номын хуудсыг элэгдтэл эргүүлэв. – Ганцаардалтай гамгүй найзаллаа. – Олон мундаг хүнтэй таарч үзэл бодол тэлэв. – Сэтгэл санааны уналтанд оров. – Бусад хувийн асуудлууд…. – Cool аав, I am Man, Оюутан, Нэг л үxнэ, Байгаагаар минь хүлээж авах уу?, Дандаа даардаг охин, Ганцхан шалтгаан, Ахиж 2уулаа муудахгүй шүү гэх мэт олон хит дуунууд бүтээв.

Гаднаасаа сайхан харагдаж өөрчлөгдөх ч яахав хүн болгон чадна. Харин дотроо яаж өөрчлөгдөх л чухал. Та нар анзаарвал энэ 2 зурагны харц л бүх юмийг хэлээд өгч байна. Миний харц өмнө нь юм боддоггүй санаа амар байрын байсан бол одоо их шийдэмгий болсон байна.

2013 онд нэг студийн Продюсер намайг уулзахад: “Энэ дуу чинь аль хоцрогдсон үеийн, явахгүй юм байна гээд муулж муулж, урмыг минь нам хугалаад, ахын дүү эртхэн өөр юм олж хий!” гээд гаргаж билээ. Гэхдээ би өөр юу ч хийгээгүй яг тэр юмаа л хийсэн.

Хэний юу гэж хэлэх амьдралд чухал биш! Чиний өөртөө юу гэж хэлэх чинь л чамайг хаана хүрэхийг шийддэг юм.

error: Content is protected !!