Цахим наадмыг хойшлуулж 8-р сард НААДАМ хийхээр яригдаж байна

Коронавирусийн халдварын тохиолдол их байгаа учраас аймаг, сумдын наадмыг цуцалж, харин улсын наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэрийг өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газар шийдвэрлэсэн билээ.

 Тэгвэл дээрх шийдвэрээ Засгийн газар өнөөдөр /2021.06.18/ эргэн харж цахим наадмыг хойшлуулах саналыг гаргасан байна. Ингэхдээ халдварын тархалт буурах үед буюу найм, есдүгээр сард улсын болон аймаг, сумдын наадмыг зохион байгуулах асуудал яригдаж байна. 

Уг саналыг маргааш Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна. Шадар сайдын хувьд Улсын баяр наадмыг хойшлуулж болно, хaлдвар буурахгүй бол цуцалсан ч болно гэсэн байр суурийг илэрхийлж буй.

error: Content is protected !!