Жүжигчин Б.Одончимэг: Cekcээс болж битгий ГЭРЛЭ

Гэрлэн дохио, Аз жаргалын шок, Том толгойтын романс, 247 градус, Буруу өрөг, 37-р точка зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлд эерэг, эсрэг дүр бүтээж, дүр бүхнээ үзэгчдийн сэтгэлд хоногштол амилуулдаг чадварлаг жүжигчин Б.Одончимэгийг үзэгч олон сайн мэдэх болсон билээ.

Тэрбээр эдүгээ Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж яваа уран бүтээлч юм.

Түүний хувьд цахим хуудастаа өөрийн дагагч нартаа зориулан сонирхолтой нэгэн шүлэг нийтэлсэн нь олон хүнд урмын үг шиг тусч таалагдаж буйгаа илэрхийлжээ

Cekcээс болж битгий ГЭРЛЭ Наснаас болж битгий ГЭРЛЭ Ганцаардсанаас болж битгий ГЭРЛЭ Мөнгөнөөс болж битгий ГЭРЛЭ

Жирэмсэн болсоноос болж битгий ГЭРЛЭ Тэр хүнийг алдахаас айхдаа битгий ГЭРЛЭ Гэр бүлийн шахалтаас болж битгий ГЭРЛЭ Гэрлэлт гоё гэж бодон битгий ГЭРЛЭ Бүх найзууд чинь гэрлэсэнээс болж битгий ГЭРЛЭ Хүүхдэд хайртай болохоор битгий ГЭРЛЭ

ХАРИН хүсэж , бодож, төлөвлөснийхөө дараа
ГЭРЛЭ !!!!!!!!

error: Content is protected !!