Д.Дагвадорж: Сүүлийн өдрүүдэд хaлдвар буурахад АСА СТАНЦ нөлөөлсөн

Аса станц-ын өнөөдрийн дугаарт Оном сангийн тэргүүн ТУЗ-ийн дарга, биофизикч Д.Наранбаатар оролцож мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд халдвар буурч байгааг хараад өөрөө жаахан ч гэсэн дэм болж байгаа юм болов уу гээд  баярлаж сууна гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад эхэлжээ.

Энэ үеэр NTV телевизийн сэтгүүлч О.Бямбагэрэл Нэг хаалга нэг шинжилгээ үр дүнгүй болсон. Эл шинжилгээг хийх хэрэгтэй гэж Оном сан, та маш их шаардаж зөвлөсөн. Түүний дагуу Засгийн газар 18.4 тэрбум төгрөгөөр хийсэн. Одоо дахиад эсрэг биетийн шинжилгээ хийх хэрэгтэй гэж та зөвлөж байна. Улсаас дахиад л мөнгө зарцуулна. Үр дүнгүй ийм зүйлийг хийх ямар шаардлагатай вэ гэж асуулаа.

Үүнд Д.Наранбаатар Энэ асуудлын улмаас манайх, Засгийн газар их нүдүүллээ. Нэг хаалга-Нэг шинжилгээ-гээр БНXАУ хaлдвараа хумьсан. Халдварын тоо цөөхөн байсан үед энэ шинжилгээг Мoнголд хийсэн нь зөв байсан уу гэвэл зөв байсан. Үүнийг би хэзээ ч хэлнэ. Ажил хийсэн хүн дандаа шүүмжлүүлдэг. Ажил хийсэн хүнд алдаа, оноо гардаг. Түүгээрээ дуусаг гэлээ.

error: Content is protected !!