Жүжигчин А.Гэрэлцэцэг: Төрсний дараах сэтгэлзүй маш хэцүү

ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ ЯАГААД ТОХИОЛДДОГ ВЭ? Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гармон гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг. Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлэн хэвийн болдог. Төрсөн эмэгтэй бүрт гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй байдаг. Хэрвээ удаан хугацаанд 4-өөс дээш 7 хоног үргэлжлэн байнга уурлаж уцаарлах, нойргүйтэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.

Жүжигчин А.Гэрэлцэцэг саяхан АЛТАн гадас одонгоор энгэрээ мялаасан бөгөөд дээрх сэдэвтэй ижил сэдвээр нэгэн ярилцлагын үеэр ингэж ярьсан юм.

Тэрбэрэ ярихдаа, Яг одоогоор гэртээ хүүхдээ хараад сууж байна даа. Яг одоогийн нөхцөл бол киногоор дүрсэлбэл өөрөө суугаад бусдыг ажиглаад ямар ч хөдөлгөөнгүй нар жаргаад мандаад, бусад хүмүүс хөдлөөд л  би тэднийг хараал сууж л байдаг. Яг одоо ийм л байна. Өдөр хоног ээлжлээл,  бусад гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд ч ялгаагүй. Яг ийм нөхцөлд байгаа. Надаас бусад хүмүүс хөдлөөд амьдраад байгаа юм шиг. Нөхөр хүүхдүүд ажилдаа явж л байдаг, ирж л байдаг. Би хоолоо хийнэ. Шөнө хойргүй хононо. Шөнө, өдөр, орой хүүхдээ бүүвээлээстээ. Энэ нь эргээд сэтгэлзүйн ганцаардалд орж эхэлдэг.

Хамгийн аймаар нь шөнө нойргүй хонохоос л эхэлдэг. Шөнөжингөө босоод хүүхдээ тэврээл, унтуулдаг. Эмэгтэй хүн ээж болсон-оос хойш За сайхан амаръя гээд унтдаг үе үүрд дуусаа үүрд. Сүүлийн 2 сар бүтэн нойртой  унтаагүй. Нойргүй байх л хүнийг хямралд оруулдаг. Эхнэр түрүүлж хөгширдөг гэж хүмүүс ярьдаг.  Тэр чинь аргагүй шүү дээ. Доод тал нь. Нэг хүүхэд дор хаяж 2 жил нойргүй хононo. Хоёр хүүхэд 4 жил нойргүй хонон. Гурав нь хүүхэд 6 жил нойргүй хонодог. 12 жил тасралтгүй шөнө нойргүй хонохоор эмэгтэй хүн түрүүлж хөгширөлгүй яах юм. Эмэгтэй хүн ядраад ирэхээр хүчээ авах гээд иднэ. Тэгээд таргалаад масс нэмнэ. Үүнээсээ болоод сэтгэлээр унана. Аймар асуудалтай.  Үүн дээр л

Эмэгтэй хүний сэтгэлийн хат

Эрэгтэй хүний хүн чанар танигдана гэж үнэн.

error: Content is protected !!