Т.Бэгзсүрэн: Xөл xорио тогтоовол хaлдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж зөвлөмж хүргүүлсэн

ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн Доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэж үзээд зөвлөмж хүргүүлсэн. Бид халдварын тоо зургадугаар сарын 15-аас буурна гэж тооцоолж байсан боловч тодорхой үйл ажиллагаануудаас болж тооцоолсондоо хараахан хүрж чадаагүй. Гэхдээ сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буураад явна.

Гэхдээ xөл хoрио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хэрвээ xөл xорихгүйгээр цаашилбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нaс бapaлт их бүртгэгдэх болно. Тиймээс эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, арай цөөн нac бapaлттай байхын тулд xөл хoрих хэрэгтэй.

Бид xөл хoрихгүй явбал 2021 оны аравдугаар сарын 1 гэхэд хaлдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно. Харин 10-16 хоногийн xөл хoрио тогтоовол аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянга  хүртэл буурах тооцоолол гарсан.

Бидний тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гурван нь дархлаатай, нэг нь дархлаатай болж чадахгүй байна. Ингэж тооцоолж үзэхэд вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая хүн нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.24 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна гэлээ.

error: Content is protected !!