Осоржамаагийн өнгөлөг стилль

О.Осоржамаа цахим орчинд хөдөлмөрлөж яваа бололтой . Өнгө зүс ороод стилль имидж эрс өөрчлөгджээ хэмээн цахим орчинд дахин сэдэв болов.

Тэрбээр өөрийн цахим хаягаар залуучуудыг уриалсан , уриалга , сэтгэгдлийг байнга илэрхийлдэг билээ.

Хүн муу хэлж хов жив ярьж хэвтэж байхаар босоод ажил хий-Хөдөлмөр хүнийг бүтээдэг юм шүү.

Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй.Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг.

Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй. Зөвхөн өөртөө л найдахаас биш өөр хэн нэгэн надад туслах болов уу гэсэн горьдлого байгаагүй. Идэх хоолтой амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа юм. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан.Хархорин зах дээр хуушуур зарлаа, дараа нь хог ухаад баян хүмүүсийн хаясан эд барааг нь угааж цэвэрлээд зарж ч үзсэн. Сүүлд шорлог зардаг байсныг хүмүүс мэдэх байх. Өлсөхгүй амьдрахын тулд юм юм л хийсэн дээ.

error: Content is protected !!