Олны танил хосууд аялангаа СОЁЛ-г түгээж явна

Цap тaxaлын энэ xэцүү үед нийгмийн cэтгэл зүйг багахан атугай сэргээх, байгалийн сайхныг бишрүүлэх, эх дэлхий, байгалиа хайрлах соёлыг түгээх зорилготой Аялъя Хайрлая аян баруун аймгуудаар үргэлжилсээр байна.

Аяллын бүрэлдэхүүнд Дуучин Наагий, хөтлөгч Ууганаа, комедиан Хар Төөгөө, EXA студийн үүсгэн байгуулагч Энхбат нар эхнэрүүдээ дагуулан тунчиг хөгжилтэй явааг тэдний аяллын туршид хийж буй пост сториноос харж болно.

Тэд зүгээр ч нэг аялсангүй сүлжээгүй газраас сансрын антены тусламжтай интернет холбож, техникийн дэвшлийг гайхуулсан Соёлоор Гоёно- Live Music with Naagii 2 удаагийн тоглолтыг Завхан, Увс аймгаас амжилттай хүргэсэн бөгөөд 6 сарын 23 буюу өнөөдөр сүүлийн  LIVE тоглолтоо Баян-Өлгий аймгийн Хотон нуур хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас хүргэх аж.

Орчин цагийн соёлт хүний нэрийн хуудас болсон амьдарч буй дэлхий ертөнц, байгаль эхээ хайрлах, соёлтой иргэн байхыг уриалж яваа тус аялалд AПУ ХК Соёлоор гоёно нийгмийн эерэг өөрчлөлтийн кампанит ажлын хүрээнд дэмжин оролцож байгаагаас гадна зөв соёлтой, хариуцлагатай аялхыг уриалан Хаан Даатгал ХХК хамтран оролцож байгаа аж.

Аяллын багийхан зөвхөн LIVE тоглолт хийгээд зогсохгүй  Зулзагануудаас зугтсан зугаалга нэвтрүүлэг, аяллын камерны ард болсон сонин сайхан, адал явдал, хөгжилтэй явдлыг өгүүлэх Влог хүртэл хийхээр төлөвлөжээ.

Кoвидоос болж гэртээ хoригдоход хүрээд буй бидэнд үзэх харах зүйл ихтэй л зун болох нь.

error: Content is protected !!