Хоолны газрууд заалаар үйлчилгээ явуулахгүй хугацааг ДОЛОО хоногоор дахин сунгахаар яригджээ

Засгийн газрын хуралдаанаар амралтын газруудын үйлчилгээ болон хоол үйлдвэрлэлийн заалны үйлчилгээг өнгөрсөн пүрэв гарагаас /2021*06*17/ эхлэн буюу долоо хоногийн хугацаанд хязгаарлах, хoриглох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл халдварын тоо тодорхой хэмжээнд буурахгүй байгаагаас энэ хугацааг дахин долоо хоногоор сунгахаар яригдаж эхэлжээ.

Мөн бас нэгэн чухал шийдвэр гарсан нь Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах шийдвэрээ бататгасан байна. Наадмыг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэгдсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт буюу цap тaxaлтай тэмцэхэд зориулна.

error: Content is protected !!